Засвар механик
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Засварын хэсгийн ажилтнуудын өдөр тутмын ажил үүрэгт хяналт тавих, удирдлагаар хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмын биелэлтэд хяналт тавина
- Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материал, тоног төхөөрөмжийн захиалгыг гаргана
- Нүүрс тээврийн автомашины засвар үйлчилгээг батлагдсан төлөвлөлтийн дагуу цаг тухай бүрт чанартай гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, эвдрэл гэмтлийг яаралтай оношлож засварлах үйл ажиллагааг удирдан зохион байгуулна
- Засварын ажлын төлөвлөгөөг өдөр, 7 хоног, сар, улирал болон жилээр гаргаж тайлагнана
- Засварын ажилтнуудыг үр ашигтайгаар зохион байгуулах, ажлын бүтээмжийг байнга дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх дүгнэх, сургаж хөгжүүлэх, зааварчилгаа зөвлөмж өгнө
Ажлын байранд тавигдах шаардлага
Механик инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Засварын үйл ажиллагааг бүхэлд нь зохион байгуулалт хийх болон удирдан зохион байгуулах чадвартай;
- Тайлагнах, ярих ур чадвартай
- Том тэрэг болон орчин үеийн автомашины засвар хийж байсан, оношилгоо, сэлбэг хэрэгслийн хэрэглээ, нөөц үүсгэх мэдлэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх;
Нэмэлт мэдээлэл
Цогтцэций 29 дэх км -Нүүрс тээврийн компанид ажиллана
15/15 ээлжээр ажиллах
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.