ТӨСЛИЙН ИНЖЕНЕР/Барилга/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн цар хүрээ, хуваарийн удирдлагыг хэрэгжүүлэх
- Талбайн ажилд гарсан асуудал, алдаа, зөрчлийг шийдвэрлэх, RFI болон TQ боловсруулах, мэдээллэх болон батлуулах
- Төслийн худалдан авалт, чанарын менежментэд дэмжлэг үзүүлэх
- Төслийн барилга угсралтын ажлын өмнөх бэлэн байдлыг шалгаж, шаардлагатай материал, гүйцэтгэгч, техникийн асуудал эсвэл шийдэл шаардлагатай байгаа эсэхийг шалгаж, хангаж ажиллах,
- Барилга угсралт, төлөвлөлтийн шатанд тооцоо хийх
- Төслийн бүх үе шатанд шаардлагатай ажлын тоо хэмжээг боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын менежмент болон холбогдох их дээд сургууль төгссөн
- Барилга архитектур, бүтээцийн зураг уншиж ойлгох, тоо хэмжээ тооцоолох чадвартай
- Өөрийн үүрэг даалгаврын хүрээнд тайлан бэлтгэх, тайлагнах чадвартай
- Барилгын материалын хэрэглээ, зарцуулалт, хадгалалт, хураалт, тээвэрлэлтийн талаар мэдлэгтэй
- Төслийн үйл ажиллагаанаас хамаарсан зардлын явц, гүйцэтгэл өөрчлөлт, хэтрэлт дээр үндэслэн зөвлөмж хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд зөвлөмжийн биелэлтийг хангуулах чадвартай
- Хариуцаж буй ажилдаа бүтээлч арга ухаанаар хандаж, хуучин арга барилыг өөрчлөх, боломжит хувилбаруудыг боловсруулж, санал болгодог
Нэмэлт мэдээлэл
Тэсо Пропертис Группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг кайзен саналын систем, чанарын дугуйлан зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг
- Хүн төвт төлөвлөлтийг эрхэмлэгч "Ажиллахад таатай газар" ОУ-н сертификатын болзолыг хангасан барилгын томоохон хөгжүүлэгч, захиалагч КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.