"Электрон / цахилгаан инженер"
*Их дээд сургууль, боловсролын байгууллагад сурсан хүмүүс
●IoT(Internet of Things) бүтээгдэхүүн, автомашинтай холбоотой бүтээгдэхүүн гэх мэт цахилгаан удирдлага / электрон хэлхээний зураг төсөл боловсруулж, хөгжүүлэлтийн ажил хийнэ.
Ажилд орсны дараа практик сургалт зохион явуулдаг. Сургалтад бизнесийн ёс зүй, аюулгүй байдлын боловсрол, компанийн дотоод практик сургалт гэх мэт ажлын байран дээрх ажил үүрэгтэй шууд холбоотой агуулга багтана.
Дараа нь тухайн салбарын гишүүний хувиар бодитоор ажилд оролцоно.
Та анхан шатны инженерээс эхлэн OJT(On-the-job training)-ээр дамжуулан PLC(Programmable logic controller) болон sequencer программчлал, шатны диаграмм (ladder diagram) бүтээх гэх мэт янз бүрийн төслүүдтэй танилцсанаар техникийн ур чадвараа дээшлүүлж, туршлагатай инженер болж өсч хөгжих боломжтой.
Мэргэшлийн шаардлага: (зайлшгүй)
・Япон хэлээр ажил хийх боломжтой
・Электрон, цахилгааны инженерийн чиглэлээр мэргэшсэн эсвэл холбогдох боловсролын байгууллагад суралцаж төгссөн
・Коллежоос дээш сургууль төгссөн болон төгсөхөөр төлөвлөж буй хүмүүс
* Практик туршлага шаардахгүй.
Давуу нөхцөл:
■Дараах шаардлагаас аль нэгийг хангасан хүмүүсийг өргөдөл гаргахыг урьж байна.
・Практик туршлагатай хүн
- JPLT N2 ба түүнээс дээш, JPT 600 ба түүнээс дээш оноотой хүмүүс
・Ажилтай холбоотой мэргэшсэн хүн
-Цахилгааны инженер, цахилгаан үйлдвэрлэлийн инженер
-Электроникийн инженер, электрон үйлдвэрлэлийн инженер
*Япон улсын болон олон улсын шалгалт өгч тэнцсэн бол давуу тал болно
Ажлын цаг: 9:00-18:00
Цайны цаг: 12:00-13:00
Амралтын өдөр: Бямба,ням гариг болон бүх нийтийн амралтын өдрүүд /жилд 130 өдөр/
Цалин хангамж:
240,000 иен~340,000 иен / сар
(※20 цагийн тогтмол илүү цагийн хөлс багтсан)
3,540,000 иен ~4,740,000 иен / жил(※тэтгэмж багтсан)
■Бусад
・Түрээсийн дэмжлэг
・Унааны тэтгэмж(Унааны зардлыг бүрэн хангана)
・Ур чадварын нэмэгдэл
・Ажлын нэмэгдэл бусад
■Урамшуулал・Цалин нэмэх
・Урамшуулал (зарчмын хувьд жилд 2 удаа) *Гүйцэтгэлээс хамаарна
・Цалин нэмэх (үе шаттай цалин нэмэх систем)
Нийгмийн халамж:
Эрүүл мэндийн даатгал, халамжийн тэтгэвэр, ажил эрхлэлтийн даатгал, асрахуйн даатгал
ажилчдын нөхөн олговрын даатгал, цалинтай амралт, ажил шилжих үеийн зардлын төлбөр
OFF-JT систем гэх мэт
Япон улсад үндсэн ажилтнаар ажиллах хүсэлтэй инженерүүдийг ажлын шалгаруулалтад урьж байна.
Та япон хэлний мэдлэггүй бол манай компанийн N5-N2 түвшний 1 жилийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаад ажлын ярилцлага өгөх боломжтой. Сургалт 2025/1 сараас эхэлнэ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ажлын цагаар холбогдож, цаг товлож ирж уулзах боломжтой.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.