Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг. Та "Хэрэглэгчийн үйлчилгээгээрээ дэлхийд танигдана" алсын хараанд маань нэгдээрэй.
Талант аналистын хувьд та компанийн талент менежмент, карьер менежмент, талент судалгаа хөгжүүлэлтийн салбарын сүүлийн үеийн, олон улсын аргачлал, тренд, судалгаа, хөтөлбөрүүд, шилдэг туршлагуудыг судалж, компанийн бодлого, стратеги, соёлын онцлогтой уялдуулан талент судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож сайжруулан хэрэгжүүлэх болно.
Хийх ажил үүрэг:
• Чадварлаг ажилтны карьер хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажилтны зан хандлага, зөөлөн ур чадварыг таних судалгааны асуулга бэлтгэдэг.
• Ажилтны мэргэжлийн ур чадварыг шалгах шалгалт, гүйцэтгэлийн үнэлгээ, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, боловсруулдаг.
• Компанийн нийт ажилтны ур чадварын толь бичгийн тайлбар бүхий илэрцүүдийг ажилтны чадварлаг үйлдэл, гүйцэтгэлтэй нийцүүлэн боловсруулдаг.
• Ажилтны ур чадварын үнэлгээг холбогдох алба хэлтсийн харгалзах мэргэжилтэнтэй хамтарч батлагдсан шалгуурыг дагуу зохион байгуулдаг.
• Карьер шатлал тус бүр дээр шаардагдах өрсөлдөх ур чадвар, ажлын туршлага, мэдлэг, мэргэжил болон мэргэшлийн бэлтгэлийг тодорхойлдог.
• Ажилтан ур чадвараа сайжруулахад чиглэсэн зохих сургалт, уншиж судлах ном, товхимол, хамтран ажиллах ментор, ажиллаж туршлага судлах ажлын байр, сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлдог.
Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.