Нярав /Сэлбэг/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг ханган, стандарт, горимын дагуу эмх цэгцийг ханган ажиллах
- Сэлбэгийн агуулахын сэлбэгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хяналт тавих, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж, зохих журмын дагуу бүртгэлийг үнэн зөв алдаагүй хийх
- Бараа бүтээгдэхүүний орлого, зарлагын гүйлгээг бүртгэл мэдээллийн системд оруулах
- Агуулахад хадгалагдаж буй бараа, бүтээгдэхүүний тайлан тооцоог үнэн зөв хөтлөх, систем дэх тайлангийн үлдэгдэлтэй тогтмол тулган шалгаж байх
- Агуулахад буцаалт хийгдсэн бараа бүтээгдэхүүний тайланг хөтлөн бүртгэх
- Бараа бүтээгдэхүүний биет байдалтай холбоотой удирдлагаас хүссэн бусад мэдээ, тайланг цаг хугацаанд нь шуурхай, үнэн зөв гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, эдийн засаг, нягтлан бодогч чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан
- Санхүүгийн анхан шатны бүртгэл хийх чадвартай
- Санхүүгийн программ дээр ажилладаг бол давуу талтай
- Багаар ажиллах чадвартай, цаг баримталдаг хариуцлагатай
- Эрэгтэй 30-с дээш насны
Нэмэлт мэдээлэл
- Сар бүр тогтмол цалин + Улирал бүр 1 сарын цалингийн бонустай
7 хоногийн 5 өдөр, ажлын 7 цагаар ажиллана
Ажилтанд зориулсан автомашины дулаан зогсоолтой
Хоол унаа купоны хангамжтай
- ! Тавигдах шаардлагын дагуу анкет нь шалгарсан ажил горилогчтой холбогдож ярилцлагад урих болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас9910-3450, 9910-4691, 9910-7514
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.