Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Улаанбаатар смарт карт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

792,000-1,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүний үүрэг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 11 -р сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл ХҮЛЭЭН АВНА.

  1. Мэдээлэл технологи, хууль эрх зүй, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх
  2. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
  3. сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
  4. Улаанбаатар смарт карт ХХК, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч  г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
  5. Улаанбаатар смарт карт ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хувьцаа эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
  6. Улаанбаатар смарт карт ХХК-ийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал "томоохон харилцагч" гэж үзнэ);
  7. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  8. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
  9. Тухайн салбарын төрийн болон орон нутгийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх
  10. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх

 

Нэмэлт мэдээлэл

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ :

  1. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
  2. Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар(e-mongolia лавлагаа байж болно);
  4. Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа(e-mongolia лавлагаа байж болно);;
  5. Цээж зураг, 2 хувь (4х6-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);
  6. Урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;
  7. Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
  8. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
  9. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа
  10. Компанийн тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн лавлагаа болон бусад материал;
  11. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар 

    АНХААРАХ ЗҮЙЛС:

    1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.

    2.Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

    3.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

    4.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

    5 Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

    6.Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээллийн технологи, программ хангамж
ТүвшинГүйцэтгэх удирдлага
ТөрөлГэрээт/ Зөвлөх

Холбоо барих

Утас11 315095, 99432774, 88082659

Зар нийтэлсэн огноо

2025-11-11 17:19

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

JavaScript/TypeScript DeveloperЭрин системс ХХК
2025-11-25
Клауд систем инженерМобиком корпораци ХХК
2025-11-24
UI/UX дизайнерНомин Холдинг
2025-11-12
ТӨСЛИЙН МЕНЕЖЕР /ХЯТАД ХЭЛТЭЙ/Тэсо Групп
2025-11-06
Java хөгжүүлэгчХудалдаа хөгжлийн банк
2025-10-31
Төслийн менежер /Бүрэлдэхүүн компанид/Ай Си Ти групп ХК
2025-11-17
Service Product ManagerHuawei Technologies LLC
2025-11-06
ДАТА АНАЛИСТМогул Групп
2025-11-25
ТӨСЛИЙН МЕНЕЖЕР /ТЭСО ИНВЕСТМЭНТ ХХК/Тэсо Групп
2025-11-14
Компьютерийн техник хангамж, сүлжээний инженерАй Ти Аутсорсинг Монголиа
2025-11-24
НЭВТРҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕРМонос Групп
2025-11-11
Борлуулалтын менежерЭрин системс ХХК
2025-11-25
Wireless Product ManagerHuawei Technologies LLC
2025-11-06
Мэдээлэл технологи, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэнХархорум хотын захиргаа
2025-11-12
Системийн инженерАлтан Жолоо Импекс ХХК
2025-11-04
Ахлах мобайл инженерИнтеллижент Финанс ХХК
2025-11-05
UI/UX ДИЗАЙНЕРМонос Групп
2025-11-24
AI хөгжүүлэгч, Fullstack хөгжүүлэгчМИРАИ ТЕХНОЛОЖИЙС ХХК
2025-11-03
ВЭБ ХӨГЖҮҮЛЭГЧСити Молл /Электрон барааны их дэлгүүр/
2025-11-24
Frontend хөгжүүлэгчСтеппе Женесис
2025-11-13

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.