Маркшейдер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Экскаваторуудын ухалтын хязгаар гадас, ухалтын түвшин, аюулгүйн тавцангийн гадас, болон улны түвшингийн гадасыг төлөвлөгөөний дагуу тавиулах;
- Экскаваторуудын ахилтийг ээлж бүр хэмжүүлж уурхайн зургийг шинэчилж байх;
- Өрмийн талбайн төлөвлөгөөний дагуу хязгаарын гадас тавих, сетка алдуулахгүй байхад анхаарах;
- Талбай засаж дууссаны дараах бодит байдлын хэмжилтийн зургийг тэсэлгээний инженерт боловсруулж гаргаж өгөх;
- Төлөвлөгөөний дагуу шав, хяналтын гадас зэргийг тавиулж тэсэлгээний инженер болон олборлолтын хэлтэст хүлээлгэн өгч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах;
- Цэнэглэлт хийсэн талбайд гадаргын холболтоос өмнө цэнэглэсэн цооногийг хэмжүүлэх, тэсэлсэн талбайн хязгаарыг тавиулах;
- Далан болон нөөцийн сангийн усны хэмжилтийг 7 хоног бүр хийлгэж боловсруулан удирдлагад танилцуулах;
- Уурхайн хил, хязгаар, хэмжээ, хэлбэр, мөргөцгүүд, хаягдлын овоолго, нүүрсний агуулах, уурхайн замуудыг тогтмол хэмжүүлэх AutoCAD, MS Excel, Minesight, Minex, Surpac програмуудыг шаардлагын дагуу ашиглаж боловсруулах;
- Уурхайн зам мөргөцгүүд, уурхайн ханын налуу, овоолгын хэмжилт хийх, шав тэмдэг тавих ажлыг чиглүүлэх, хяналт тавих;
- Хаягдал болон нүүрсний мөргөцгүүдэд өдөр бүр, долоо хоног, сар тутмын хэмжилтүүдийг хийж уулын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэхэд хяналт тавих;
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Уул уурхайн маркшейдер инженерийн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлийн программууд дээр маш сайн ажилладаг байх (Mine sight, Minex, Surpac, AutoCAD);
- Маркшейдрийн хэмжилтийн багаж хэрэгслийг бүрэн ашигладаг байх;
- Уурхайн хил, хязгаар, хэмжээ, хэлбэр, мөргөцгүүд, хаягдлыг овоолго, нүүрсний агуулах, уурхайн замуудад стандартын дагуу хэмжилт хийх чадвартай;
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.