Үйл ажиллагааны эрсдэлийн мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Олон улсын эрсдэлийн удирдлагын сайн практик, стандартын дагуу компанийн эрсдэлийн удирдлагын бодлого, журам, аргачлал, заавар болон бусад шаардлагатай баримт бичгийг байнгын сайжруулж, хэрэгжилтийг хангуулахтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Үйл ажиллагааны гол эрсдэл, тэдгээрийг хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлох ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавьж, дүн шинжилгээ хийн санал дүгнэлт боловсруулах;
- Газар нэгжүүд хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, дүгнэх, бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, үлдэгдэл эрсдэлийг үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулах, үүнтэй холбоотой дэмжлэг (сургалт, зөвлөмж гэх мэт) үзүүлж, хамтран ажиллах, дүн шинжилгээ хийх;
- Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, систем нэвтрүүлэх, процесст өөрчлөлт орох бүрт судалгаа шинжилгээ хийн үйл ажиллагааны эрсдэлийн дүгнэлт эрсдэлийн дүгнэлт /зөвлөмж гаргах;
- Компанийн Байгаль, орчин нийгмийн эрсдэлийн хүрээнд холбогдох бодлого журам, арга аргачлалыг хөгжүүлэх;
- Компанид эрсдэлийн соёлыг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, залилах үйлдэл болон үйл ажиллагааны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай ойлголтыг бий болгоход газар, нэгжүүдтэй хамтран ажиллах, сургалт мэдээллээр хангах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, Санхүү, Бизнесийн удирдлага, Эдийн засгийн чиглэлээр чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
- Судалгаа, шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх, баримт бичиг боловсруулах чадвартай байх;
- Microsoft Excel дээр мэргэжлийн түвшинд ажилладаг байх;
- Англи хэлний бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай байх;
- Өөрийгөө байнга хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх эрмэлзэлтэй, дасан зохицох чадвартай байх;
- Эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Ерөнхий шаардлага
- Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай хандаж, үр дүн гаргадаг байх;
- Удирдан зохион байгуулах чадвартай бөгөөд багийн ажиллагаа сайтай байх;
- Шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө хөгжүүлж, суралцах хүсэлтэй байх;
- Логик сэтгэлгээ өндөр бөгөөд асуудлын шийдлийг олох сонирхолтой байх;
- Бусдадаа зааж сургах, чиглүүлэх чадвартай байх;
- Өгөгдсөн ажлыг бие даан гүйцэтгэх, гүйцэтгэлийг сайжруулах санаачилга гаргадаг байх;
- Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
Нэмэлт мэдээлэл
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд манай компанийн вэб-сайтаас анкет татаж авч бөглөн бусад материалуудын хамт сканнердаж PDF форматаар манай мэйл хаяг руу 2024 оны 07-р сарын 31-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Жич: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барихыг анхаарна уу.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас11328267 (827), 11328267 (826)
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.