Дата стевард
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Өгөгдөл бүрэн, нарийн, найдвартай, шинэчлэгдсэн эсэхийг хянах,
- Өгөгдөлд гарч буй алдаа, зөрчлийг илрүүлж, засах арга хэмжээ авах,
- Байгууллагын өгөгдлийн стандарт, нэр томьёоны нэгдмэл байдал, форматын зохицлыг хангах,
- Өгөгдлийн ангилал, нэршил, мета өгөгдлийн стандартыг тогтоох, хэрэгжүүлэх, Салбар нэгж бүрийн өгөгдлийн эзэн, ашиглагчтай уялдаа холбоо тогтоох,
- Өгөгдлийн урсгал, ашиглалтын процессыг ойлгуулж, сайжруулахад оролцох, Хуучирсан, давхардсан, буруу өгөгдлийг илрүүлэн цэвэрлэх, шинэчлэх,
- Хөгжүүлэлт, интеграцийн үед өгөгдлийн зохистой нэгдлийг хангах, Өгөгдөлд хандах эрхийг зохицуулах, нууцлал, зөвшөөрөлтэй хандалтыг хянах, Зөрчил, алдагдал үүсэхээс сэргийлэх дүрэм, журмыг хэрэгжүүлэх,
- Өгөгдлийн чанар болон засварын талаарх тайланг тогтмол гаргах, Шаардлагатай үед өгөгдлийн ашиглалт, хүртээмжийн дүн шинжилгээ хийх, Байгууллагын ажилтнуудад өгөгдлийн зөв хэрэглээ, удирдлагын талаарх мэдлэг олгох сургалт явуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, Компьютерийн ухаан, Бизнесийн удирдлага, Статистик, математик чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Өгөгдөлтэй ажилласан 2-оос дээш жилийн туршлагатай
- Байгууллагын өгөгдлийн процесс, ERP систем, CRM, өгөгдлийн агуулахтай харьцаж байсан бол давуу тал болно SQL, Excel зэрэг өгөгдөлд дүн шинжилгээ хийх хэрэгслүүд дээр ажиллах чадвартай
BI (Business Intelligence) хэрэгслүүдийн мэдлэгтэй бол сайн
- Мета өгөгдөл, өгөгдлийн каталог (data catalog) ашиглах чадвартай
- Өгөгдлийн чанар, өгөгдлийн засвар, профайл хийх аргачлалын мэдлэгтэй Алдаатай, зөрчилтэй өгөгдлийг илрүүлэх, сайжруулах
- Хэрэглэгчийн шаардлагыг ойлгож, өгөгдлийн логик холбоог тайлбарлах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Сар бүр хоол, унааны нэмэгдэл, утасны хангамж
- Хагас жилд, жилийн эцэст нийт цалингийн хэмжээтэй тэнцэхүйц урамшуулал цалин
- Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
- Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
- Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
- Уян хатан цагийн систем /2 цагийн/
- Улиралд 1 удаа зайнаас ажиллах боломж
- Жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.