ГЕОФИЗИКЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Геофизикч нь компанийн талбай дээрх бүх үйл ажиллагаанд шууд болон шууд бус удирдлагын өгсөн зааварчилгааны дагуу үр дүнтэй бодит туслалцаа үзүүлэн ажиллана.
- Хээрийн болон каротажийн хэмжилтийн ажил зохион байгуулах
- Геофизикийн менежерт алдаагүй өгөгдөл хүлээлгэн өгөх
- Тоног төхөөрөмжийн засвар, арчилгааг хангах, эвдрэл гарсан тохиолдолд засвар хийх эсвэл талбай дээр засах боломжгүй бол эвдрэл гэмтлийн оношилгоо хийх
- Каротажийн хэмжилтийг журмын дагуу нарийн гүйцэтгэж буй эсэхийг хянах
- Геофизик болон топографын тоног төхөөрөмж зөв хэмжиж байгаа эсэх болон тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих
- Өгөгдөл цуглуулах аргыг сайжруулах, хэрэгжүүлэх санал гаргах
- DGPS хэмжилт хийх, өгөгдлийг хянах, бловсруулалт хийх
- Хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, ажилдаа мөрдлөг болгохКомпанийн ажлын уулзалтууд, аюулгүй ажиллагааны хуралд тогтмол оролцох
- Бүх осол, осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх
- Ажилтны үүрэг, ажиллах орчинд тохирсон ХАБЭАБО-ы сургалтуудад идэвхтэй оролцох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Геофизик чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
- Холбогдох салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
- Мэргэжлийн программ хангамжийг сайн эзэмшсэн
- Багаар хамтран ажиллах, шинэ санаа санаачилга гаргах
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
- MS Word, Excel, Power Point, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас70110675 ext 21, 99770564
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.