ЗАХИАЛГЫН МЕНЕЖЕР (ТӨВ САЛБАР & 100 АЙЛ САЛБАР )
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- ТА ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАНА. ҮҮНД:
- Харилцагч, захиалагчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн захиалга хүлээн авах
- Захиалганд орох мэдээллийг үнэн зөв тодорхойлж баримтжуулах
- Харилцагч, захиалагчдад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи мэдээллийг үнэн зөв, шуурхай мэдээлэл өгөх
- Smart програм дээр ажиллах
- Мэдээлэл дамжуулах, ажлын уялдаа холбоотой ажиллах
- Харилцагчийн захиалгын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах
- Харилцагч, захиалагчдад утсаар, мэйлээр хариу мэдээлэл өгөх
- Өдөр тутмын ажлын хуваарьт шинэ харилцагч, үйлчлүүлэгч нэмэгдүүлэх
Та зүтгэлтэй, итгэлтэй, тууштай байвал бид таныг туршилтын 3 сарын хугацаанд чиглүүлээд компанийнхаа брэнд ажилтан болгоно.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд боловсролтой байх;(Сургууль төгсөөгүй ч энэ чиглэлээр туршлагатай байж болно)
- Барилгын инженер мэргэжилтэй, Coreldraw дээр ажиллаж чаддаг бол давуу тал болно
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
- Харилцааны зөв дадал зуршилтай;
- Санхүүгийн тооцоолол хийх чадвартай;
- Асуудал шийдвэрлэх чадвартай;
- Мэдээлэл дамжуулах хуваалцах чадвартай;
- Ажлаа тайлагнах чадвартай байх ;
- Хувийн зохион байгуулалт сайтай байх;
- 35 хүртлэх насны байх /Бидний ажлын онцлог/
- Тогтвор суурьшилтай ажиллаж, урт хугацаанд өгөөжөө хүртэх сонирхолтой байх;
Нэмэлт мэдээлэл
Ажилтан бол БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ.
Бид ХӨДӨЛМӨРЧ ХАМТ ОЛНООРОО бахархдаг.
Бид 23 дэхь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ.
ТА ХҮН ТӨВ-ТЭЙ КОМПАНИД АЖИЛЛАХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?
- Компанийн удирдлагын арга бариал эерэг, манлайлагч, сонсогч, дэмжигч
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрддөг (Сургалтанд хамруулах)
- Багийн ажиллагаатай, эерэг, хөдөлмөрч хамт олон
- Жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулна
- Ажлын байршил автобусны буудалтайгаар ойрхон
- Ажилтны автомашин тавих зогсоолтой
- Хөдөлмөр хамгааллын хувцсаар бүрэн хангана.
- Ажилтны өдрийн (1,2) хоолоор үнэгүй үйлчилнэ
- Олон талт тэгш байдлыг чухалчилдаг тул олон нийтийн оролцоог дэмжсэн хөтөлбөртэй
- Ажлын тав тухтай, цэвэрхэн орчин бүрдсэн (5S хэрэгжүүлдэг)
- Smart ERP систем нэвтрүүлсэн.
- Шинэ жилээр ажилтан бүрт бэлэг өгнө. /Хүүхдийнхээ тоогоор /
- Гэр бүлийн баяр-ын арга хэмжээ зохион байгуулна
- Бид дэргэдээ сургалт үйлдвэрлэлийн төвтэй тул Шилчин мэргэжилд сургаж чадамжийн гэрчилгээ олгоно.
- Ажлын цаг & бусад
- Ажлын цаг 8.00-17.00
- Ажлын 5 өдөртэй.
- Хагас сайн /Бямба/-д ажлын шаардлагаар ажиллана.
- Унааны мөнгө олгоно.
Цалин хөлс ба нэмэгдэл урамшуулал
- Нийгмийн даатгалд хуулийн дагуу хамруулна
- Сарын цалин тогтмол цагтаа олгодог
- Бямба-д ажиллах бол тухайн өдрийн цалинг илүү цагаар тооцож олгоно.
- Тогтвортой ажиллавал удаан жилийн нэмэгдэл олгоно
- Гүйцэтгэлд суурилсан нэмэлт цалин урамшуулалтай
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- Ажил дээрх асуудал шийдвэрлэлт
- Багийн хувь нэмэр бүхий гишүүн
- Борлуулалт ба Үйлчилгээ
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас70171598, 86082883, 70107272
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.