Эрэгтэй/Ахлах тогооч /Уурхайд ажиллах/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хоолны газрын дотоод дэг журам, хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм, хоол үйлдвэрлэлийн технологийн зарчмыг баримтлан ажиллах
- Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд хяналт тавих
- Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний түүхий эдийг анхан шатны болон дулааны боловсруулалтанд оруулж батлагдсан жор, технологийн дагуу хоол үйлдвэрлэх
- Тухайн өдрийн үйлдвэрлэсэн хоол, зуушнаас дээж авах, устгах гэх мэт тэмдэглэл хөтлөх
- Тогооч нь төлөвлөгөөт цэс болон захиалгын дагуу хоол үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн хоолны амт, чанар, өнгө үзэмжийг шалгаж үйлчилгээнд шилжүүлэх
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын нөхцлийн дагуу, эмх цэгцтэй хадгалж, гэмтэж муудах, бохирдохоос сэргийлэн хадгалалтын хугацаанд хэрэглэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Тогоочийн 2-3 р зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдлэгтэй
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Эрэгтэй
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.