Туслах багш
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Сурагчдад үзүүлэх тусламж
- Хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх байдлаар харилцаа тогтоох
- Сурагчийн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, өгөгдсөн ажил дээр төвлөрөхөд түлхэц өгөх ба биеийн хүчний хүндрэл бэрхшээлүүдэд туслах, бие даах чадварыг дэмжих зэрэг тусламжуудыг багшийн заавраар зохих шатанд үзүүлэх
- Хүүхдүүдийг хийсэн ажил болон гаргасан үр бүтээлийнхээ талаар ярилцаж эргэцүүлэн бодоход дэмжлэг үзүүлэх
- Сахилга хүмүүжлээ сайжруулах үүрэг авсан хүүхдүүдийг энэ тал дээр анхаарч ажиллахад нь дэмжиж хүмүүжлийн төлөвлөгөөт бодлогыг бататган ажиллах
- Ганцаарчилсан буюу бүлэг хүүхдүүдтэй ажиллахад ямар төрлийн туслалцаа үзүүлэх талаар багштай нээлттэй ярилцах, хүмүүжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж ажиллах
- Сургалтын үйл ажиллагаанд хүүхдүүийн хэрхэн оролцож байгааг хянаж, зорилтот үр дүнд хүрэхийн тулд багштай зөвлөлдсөний дагуу шаардлагатай хэсгүүдэд засаж, сайжруулж ажиллах
- Хүүхдүүдийн ангид болон ангиас гадуурх нийгэмших чадварыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллах
- Багшийг дэмжиж ажиллах:
- Сургалтын үйл ажиллагааг багштай хамт төлөвлөх
- Хичээл танилцуулахад багштай хамтран ажиллах ба хичээлийг хэсэгчлэн удирдаж явуулах
- Ангийн үзүүлэн болон сургалтын материал бэлдэхэд туслах
- Хүүхдүүдийн сурлагын ахицыг үнэлж дүгнэхэд туслах
- Аливаа бүртгэл тайлан хөтлөхөд багшид шаардлагатай мэдээллийг өгөх ба зохих дүгнэх хуудсыг хийж гүйцэтгэхэд туслах
- Сургалтын үйл ажиллагааны талаарх санал дүгнэлтийг багшид мэдээлэх
- Бие даан мэргэжил дээшлүүлэх сургалт болон бусад SEN буюу боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сургалттай холбоотой хурал сургалтанд хамрагдах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Багшийн мэргэжилтэй /дипломтой/
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулалтай, ажилчдын автобустай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБоловсрол, Шинжлэх ухаан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.