Чанарын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн үйл ажиллагааг чанарын стандартын шаардлагад нийцүүлэн хянан баталгаажуулах
- Төслийн чанарын үе шатны хяналт ба баталгаажуулалт, улсын комисстой холбоотой баримт бичгийг холбогдох дүрэм журмын дагуу боловсруулах, удирдлагаар батлуулах
- Барилгын ажлыг чанартай гүйцэтгэхэд дагаж мөрдөх технологийн зааварчилгаа, аргачлал, холбогдох баримт бичгийг боловсруулах, санал гаргах, хэрэгжилтэд хяналт тавих
- Төслийн багийн инженер, бусад ажилтнуудтай үр дүнтэй харилцааг үүсгэн чанарын менежментийг хэрэгжүүлэх
- Хариуцсан ажлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шууд удирдлагад тухай бүр мэдэгдэн шийдвэрлүүлэх, төслийн үйл ажиллагааг сайжруулах санааг дэвшүүлэх
- Туслах инженерүүд, төслийн инженерүүдэд ажиллах арга барил, инженерингийн мэдлэгээр дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, барилгын бүтээц эдлэлтийн технологи чиглэлээр бакалавр зэрэгтэй
- Төслийн менежмент болон чанарын менежментийн зохих мэдлэгтэй байх
- Компьютерийн хэрэглээний болон тусгай програмууд дээр ажиллах чадвартай
- Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай байх
- Хэмжилт шалгалтын нарийвчлалтай багажтай ажиллаж чаддаг байх
- Асуудалд дүн шинжилгээ хийх, статистик дүн шинжилгээ хийх, дүгнэлт шийдвэр гаргах чадвартай
- Төлөвлөх чадвартай, нягт нямбай
Нэмэлт мэдээлэл
Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас70121001, 95093401, 95093464
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.