ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Салбар дэлгүүрийн үйл ажиллагааны хэвийн, найдвартай байдлыг хангуулах,
- Салбар хариуцсан менежерүүдийг удирдлагаар хангах
- Компанийн дотоод дүрэм, журам, заавар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг хэрэгжилтэнд хяналт тавих,
- Үйл ажиллагааны зардлыг бууруулах замаар компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
- Үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, тайлагнах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Худалдаа, үйлчилгээний салбарт 3-аас дээш жил ажилласан, дунд шатны менежерээр ажиллаж байсан туршлагатай.
- Зах зээл, худалдаа үйлчилгээний салбарын мэдлэг мэдээлэл сайтай, худалдаа, үйлчилгээ борлуулалтын талаар зохих мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх, төлөвлөх, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Үндэсний сүлжээ М Март нь "Макс Группийн" харъяа жижиглэн худалдааны компани бөгөөд 2018 оноос "Танай Хөрш" уриатайгаар олон улсын стандарт, үйлчилгээний шинэ орчин, өнгө төрхийг нэвтрүүлэн 33 салбартай үйл ажиллагаа явуулж байна.
- Та манайд ажилласнаар уян хатан цагийн систем, тохилог ажлын орчин, ажилтны хөгжлийн хөтөлбөр, гүйцэтгэлийн урамшуулалд хамрагдах боломжтой.
- Таныг "М Март"-д ажиллахыг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.