Бүтээгдэхүүний менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
Бүтээгдэхүүний стратеги, зорилгыг тодорхойлох, зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн хэрэгцээг шинжлэх замаар хөгжүүлэлтийн чиглэлийг гаргах
-
Бүтээгдэхүүний замын зураглал (roadmap) боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргах
-
Product backlog-ийг удирдан, ач холбогдлын дагуу эрэмбэлж, хөгжүүлэлтийн багтай уялдуулан ажиллах
-
Хэрэглэгчийн туршлага (UX/UI) сайжруулах зорилгоор бүтээгдэхүүний загвар, урсгалыг үнэлж, сайжруулалт санал болгох
-
Agile/Scrum багийн гишүүдтэй нягт хамтран ажиллаж, шаардлага тодорхойлох, sprint бүрийн зорилт, үр дүнг хянах
-
Бүтээгдэхүүний гүйцэтгэл, үзүүлэлт (KPI)-ийг тогтмол хянаж, тайлагнах, үр дүнг сайжруулах санал гаргах
-
Бүтээгдэхүүн нэвтрүүлэх, сурталчлах, хэрэглэгчийн санал хүсэлтийг боловсруулах үйл ажиллагааг чиглүүлэх
-
Олон талт хамтын ажиллагааг удирдан зохицуулах (маркетинг, борлуулалт, үйлчилгээ, хөгжүүлэлт, удирдлага гэх мэт)
Ажлын байранд тавигдах шаардлага
-
Мэдээллийн технологи, Бизнесийн удирдлага, Эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
-
Дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэлт болон төслийн менежментийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
-
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн аргачлал (Agile, Scrum, Lean Product Development)-ын мэдлэгтэй
-
Зах зээлийн болон хэрэглэгчийн судалгаа, дата шинжилгээ хийх чадвартай
-
UX/UI дизайны үндсэн ойлголт, хэрэглэгчийн замналын зураглал гаргах чадвартай
-
Jira, Confluence, Figma зэрэг хэрэгсэл ашиглах чадвартай
-
Стратеги төлөвлөлт, харилцаа, манлайллын ур чадвартай
-
Англи хэлний зохих мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
- Сар бүр хоол, унааны нэмэгдэл, утасны хангамж
- Хагас жилд, жилийн эцэст нийт цалингийн хэмжээтэй тэнцэхүйц урамшуулал цалин
- Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
- Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
- Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
- Уян хатан цагийн систем
- Улиралд 1 удаа зайнаас ажиллах боломж
- Эерэг дулаан уур амьсгалтай хамт олон таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМэдээллийн технологи, программ хангамж
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.