ОРЧУУЛАГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Орчуулагчийн үндсэн үүрэг нь гадаад болон Монгол ажилтнуудын хооронд аман болон бичгийн орчуулга хийх явдал юм. Мөн бичгийн орчуулга болон баримт бичгийн аман орчуулгад нэмэлт шаардлага тавигдана. Орчуулагчид албаны уулзалт дээр аман орчуулга хийх шаардлагатай тул олны өмнө үг хэлэх шаардлагатай болно.
- Дотоод болон гадаад ажилтнуудын хоорондын шаардлагатай уулзалтуудад аман орчуулга хийх
- Ээлжийн үеэр радио станцаар аман орчуулга хийх
- Утсаар болон видео хурал хэлбээрээр хийгдэж буй ажлын ярилцлагын аман орчуулгыг хийх
- ААДШ, Аюулын карт, Өдөр тутмын тайлан, Аюулгүй ажиллагааны тайлан, Ослыг судлан бүртгэсэн бичиг баримт, САЖ, Ажил эхлэхийн өмнөх үзлэг, хаалт хашилтын тэмдэглэгээ гэх мэтийн бичгийн орчуулгыг өдөр бүр хийх
- Багийн өдөр тутмын цагийн бүртгэлийн тайланг гаргах
- Багийн бүх клетний тасалбарын хуваарилалтыг илгээх
- Өдөр тутам тоног төхөөрөмжийн нөхцөл байдлын тайланг шинэчлэх
- Ээлжийн ахлагч эсвэл Удирдлагын багийн зааврын дагуу шаардлагатай өдөр тутмын бусад ажлууд
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжил боловсрол/мэргэшил
- Орчуулга, хэл шинжлэл ба/эсвэл Англи хэлний багшийн эсвэл холбогдох мэргэжилтэй (давуу тал болно)
- Англи хэлний шалгалтын оноо – хамгийн багадаа IELTS- 6.0 (давуу тал болно)
Ажлын туршлага/ур чадвар:
- Олон үндэстний соёл бүхий багт ажиллаж байсан туршлагатай
- Имэйлийн ёс зүй, аман харилцааны ур чадвартай
- Microsoft Office Suite буюу Outlook, Word, Excel программ дээр ажиллах чадвартай
- Англи, Монгол хэлээр орчуулга хийж, хянаж байсан туршлагатай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас11310709, 75053939
Факс11310854
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.