Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний тухай харилцагчдад тайлбарлах, зөвлөгөө өгөх, өдөр тутмын үйл ажиллагааны дуудлага, захиалга, санал гомдлыг хүлээн авах замаар байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах
- Дээд боловсролтой
- Ээлжийн цагийн хуваариар ажиллах боломжтой
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай
- Аман болон бичгийн харилцааны чадвар өндөр
- Компьютерийн хэрэглээний программууд эзэмшсэн байх
- Үйл ажиллагаатай холбоотой гарсан асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх чадвартай
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
- Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал
Үндсэн цалин дээр нэмээд сар бүр KPI урамшуулалт цалин олгогдоно.
Бид бүтээлч сэтгэлгээ, хурдацтай хөгжил, баг хамт олны эв нэгдлийг мөрдлөг болгон ажиллаж буй залуу хамт олон. Хэрэв шинэ санал санаачилгыг дэмжин ажилладаг хөндлөн тогтолцоотой компани яаж ажилладаг талаар сонирхож байвал бидэнтэй нэгдээрэй.
Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд тань руу холбогдох болно. Баярлалаа.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.