Лабораторын шинжлэгч эмч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Суурин болон явуулын лабораторид мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний магадлан шинжилгээ хийх, дээж авах, гэрчилгээ олгох;
- Мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдан борлуулах явцад хяналт тавих;
- Мал эмнэлэгийн магадлан шинжилгээг батлагдсан стандартын дагуу хийх, баталгаажилт олгох;
- Хүнсний зах, дэлгүүрт мал амьтны гаралтай хүнсний аюулгүй байдал, чанарт хяналт тавьж ажиллах /мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, жимс, хүнсний ногоо г.м/;
- Аймаг, орон нутгаас орж ирж байгаа мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг магадлах, шаардлагатай бол шинжилгээ хийх;
- Харилцагч байгууллага, иргэдтэй гэрээ хийх;
- Ажлын төлөвлөгөө, тайлан гаргах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мал их эмч, шинжээч чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Шинэ төгссөн, мэргэжлээрээ тогтвортой ажиллах хүсэл сонирхолтой бол дадлагжуулж, сургаж авна
- Малын эмчийн ёс зүйг баримтлах ажиллах, ажил мэргэжлийн ур чадвартай;
- Харилцагч,үйлчлүүлэгчидтэй гэрээ, хэлэлцээр хийх, зөвлөгөө, мэдээлэл өгөх чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай;
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн;
- Харилцагч,үйлчлүүлэгчидтэй гэрээ, хэлэлцээр хийх, зөвлөгөө, мэдээлэл өгөх чадвартай;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Тогтвор суурьшилтай ажиллах;
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин дээр урамшуулалт цалин олгоно.
- Мал эмнэлэгийн байгууллагад шинжлэгч эмчээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Таныг мал эмнэлэг, ариутгал халваргүйжүүлэлтийн салбарт 30 гаруй жилийн туршлагатай, мэргэшсэн баг хамт олонд нэгдэн ажиллахыг урьж байна.
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- Excel программын анхан шат
- Microsoft Word | Анхан шат
- Архивын бүртгэл зохион байгуулалт хийх нь
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарЭрүүл мэнд
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.