БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ТЕХНОЛОГИЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Шаардлагатай үйлдвэр тоног төхөөрөмж болон машин механизм, ажиллах хүчний төлөвлөлтийг боловсруулах хэрэгжүүлэх,
- ОУ-ын болон Монгол улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
- Түүхий эд материалын чанарын үнэлгээ хийх,
- Захиалагч болон албаны удирдлага менежерүүдийг мэдээллээр хангах,
- Орц нормын өөрчлөлтийг репортыг хянах, өөрчлөлт тохируулга хийх
- Хэрэглэсэн түүхий эд материалын зарцуулалтын тайланд үндэслэн дүгнэлт гаргах, сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах,
- Барилгын туслах материал үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг тогтсон хугацаанд хийлгэх бүртгэл хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын үйлдвэрлэлийн технологич, барилгын бүтээц эдлэл материалын технологич инженер, хими технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Үйлдвэрлэлийн технологичоор 3-аас дээш жил ажилласан дадлага туршлагтай, эрэгтэй
- Технологийн процесс, үйлдвэрлэлийн технологи, технологийн үндсэн тоног төхөөрөмж, түүний ажиллагааны зарчмын талаарх мэдлэгтэй
- Шинээр нэвтрүүлж буй техник технологийн талаар мэдээлэл, зааварчилгааг хурдан сурч ажиллах чадвартай
- Үйлдвэрийн суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн талаар өндөр мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программ болон интернэт орчинд ажиллах чадвартай байх
- Харилцааны ур чадвар өндөр, хувийн зохион байгуулалт сайн, багаар ажиллах чадвартай
- Тайлан мэдээ гаргах чадвартай, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх
Нэмэлт мэдээлэл
-
Бид хурдацтай хөгжиж буй аялал жуулчлал, технологийн салбарт ажилладаг компанийн хувьд өөрийгөө хөгжүүлэх, өсөх дэвших, хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт дараах зүйлсийг санал болгож байна
-
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн "КАРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ", албан тушаалын онцлогт тохирсон "УЯН ХАТАН ЦАГ" -ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН"-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг "САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ"-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
- Ажилтнуудын мэргэжлийн болон хувийн ур чадварыг дэмжих хүний нөөцийн СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО
- Салбарт манлайлагчийн хувьд шинэ сорилтууд тулах нь бидний хувьд шинэ зүйлд суралцах бэлэг байдаг
- Өсөж, дэвших сонирхолтой хүн бүрийг найрсаг, эрч хүчтэй залуу хамт олон таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.