Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Ди Би Эм лизинг" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЭХ ҮҮСВЭР, ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН

2,500,000 - 3,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, шаардлагатай баримт бичгийг боловсруулах;
  • Хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх, санхүүгийн эх үүсвэрийн бүтцийг тодорхойлж, холбогдох мэдээллийг боловсруулах;
  • Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Ажлын байрны зорилготой холбоотой бусад ажил үүрэг.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч, олон улсын харилцаа, гадаад худалдааны чиглэлээр их, дээд сургууль төгссөн. /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/;
  • Хэрэв шинэ төгсөгч бол энэ чиглэлээр бие даан суралцах хүсэл эрмэлзэлтэй,
  • Англи хэлний ярих, сонсох, бичих, уншиж ойлгох ахисан түвшний чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Powerpoint, Word, Excel, Spreadsheet программууд дээр ажиллах, танилцуулга бэлтгэх ур чадвартай;
  • Илтгэл тавих ур чадвартай;
  • Санхүүгийн тайлан, үр дүнг ойлгодог, түүнийг тайлбарлах чадвартай;
  • Санхүүгийн төлөвлөгөө, эх үүсвэрийн хүү, шимтгэлийн тооцоолол хийх чадвартай;
  • Ажил хэрэгч, ажилдаа бүтээлч, идэвх санаачилгатай, аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Нэмэлт мэдээлэл

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн зорилго нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх явдал болно.

 Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг “Ди Би Эм лизинг” ХХК-ийн ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна.

 

   Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV /Сүүлийн 6 сард авхуулсан цээж зурагтай /;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/ ;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас77307070, 91117856

Зар нийтэлсэн огноо

2024-06-12 18:53

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Санхүүгийн шинжээчТаван Богд ХХК (Toyota)
2024-06-25
Хуулийн зөвлөх (Комплаенс хариуцсан)Таван Богд Финанс ХХК
2024-06-25
Ерөнхий нягтлан бодогч (Төв аймагт)Хүнс Групп
2024-06-19
Зээлийн судалгааны цагийн ажилтанЖэй Траст Кредит ББСБ
2024-06-11
Нягтлан бодогч-ГИГүнд инвестмент холдинг групп
2024-06-19
Тооцооны нягтлан бодогчТок Ток
2024-07-01
Нягтлан бодогчОакс экспресс монголиа ХХК
2024-06-20
Нягтлан бодогчБСБ Сервис ХХК
2024-07-03
АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧГрийн Групп
2024-07-03
Тооцооны нягтлан бодогчБага Тэнгэр олон улсын сургууль
2024-06-19
Ахлах нягтлан бодогчНьюремеди ХХК
2024-06-12
Зээлийн мэргэжилтэн /Сэлэнгэ аймагт/Вишнфанд Монгол
2024-06-27
Эргэн төлөлт хариуцсан менежерТус финтек ББСБ
2024-06-13
Маркетингийн менежер ажилд авна.Мэжик Санхүүгийн Нэгдэл
2024-06-18
Хуулийн мэргэжилтэнАнлок вишн финанс ХХК
2024-06-12
Бэлэн бүтээгдэхүүний няравҮлэмж Органик ХХК
2024-07-01
Ерөнхий Нягтлан бодогч /Худалдаа/Глобал Бридж Групп
2024-06-25
Зээлийн ажилтан (Улаанбаатар хот)Микрокредит ББСБ
2024-06-25
Дотоод аудитор/дотоод хяналтын мэргэжилтэн"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК
2024-06-14
Зээлийн эдийн засагчПремиум Корпорэйшн
2024-06-19

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.