Санхүүгийн тоймч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн мэдээлэл, гадаад, дотоодын хувьцаат компаниудын санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийн мэдээ, нийтлэл бичих.
- Редакцын бодлогын дагуу судалгаа, боловсруулалт хийх
- Өдөр тутмын мэдээ, нийтлэл бэлдэх
- Монголын болоод гаднын хувьцаат компаниудын санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх
- Товхимлын мэдээний найруулга, тоо баримт, дүрмийн алдааг хянах, засварлах
*Эдийн засаг, санхүүгийн сэтгүүлч, аналистаар карьераа өсгөхөөр зорьж буй хүн бүхэнд нээлттэй.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Санхүүгийн зах зээлийг сонирхон судалдаг, компаниудын санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх чадвартай сэтгүүлч байж болно.
- Зах зээлийн хөдөлгөөн, шинэ мэдээллийг сонирхдог,
- Төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах ур чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Монгол хэлний найруулан бичих чадвар маш сайн
- Харилцааны өндөр соёлтой, зан харилцаа, мэргэжлийн ёс зүйг баримталдаг
Нэмэлт мэдээлэл
- Урамшуулал: Үндсэн цалингаас гадна хоол, утасны төлбөр, ажилчдын эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой.
- Төрөл: Бүтэн цагаар
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХэвлэл мэдээлэл, Медиа
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.