Худалдан авалтын ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Борлуулалтын түвшин, захиалгын давтамж, нийлүүлэх хугацаа болон тоо хэмжээнд үндэслэн түүхий эд, сав баглааны нөөцийг систем дээр хяналт тавих,
- Бэлтгэн нийлүүлэгч, зах зээлийн судалгаа хийх, орон нутгийн болон олон улсын зах зээлийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний төрөл бүрт үнийн дүн шинжилгээ хийх
- Бүтээгдэхүүний түүхий эд, сав баглаа боодлын материалын худалдан авах ажиллагааг зохион байгуулах
- Гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж, гэрээний гүйцэтгэлийг хангуулах, гэрээг дүгнэх
- Захиалгын давтамж, нийлүүлэх хугацаа болон тоо хэмжээнд үндэслэн барааны нөөцийн хяналт тавих
- Компанийн худалдан авалтын бодлого, журмуудыг дагаж хэрэгжүүлэх
- Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бараа ажил үйлчилгээний худалдан аватыг хийх
- Нийлүүлэгчид, гэрээ хэлэлцээр байгуулагчтай бараа ажил үйлчилгээ худалдан авах зохистой гэрээ хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Гадаад худалдаа, Ложистикийн менежментийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
- Хэлэлцээр хийх
- Асуудлыг олон талаас харах
- Дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах
Нэмэлт мэдээлэл
Орос, Англи, Хятад зэрэг 2-оос доошгүй хэлний зохих мэдлэгтэй, санхүүгийн чиглэлээр ажилласан байж болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.