Процесс менежмент хариуцсан менежер/АЖГ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын бүтээмжийн удирдлагын тогтолцоог хангуулах процесс менежментийн арга,аргазүйг практик хэрэглээнд нэвтрүүлэх
- Байгууллагын одоогийн процессуудыг шинжилж, сайжруулах боломжуудыг тодорхойлох.
- Ажлын урсгал болон дотоод үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах.
- Процессын зураглалыг гаргах,загварчлалыг боловсруулах
- Ажлын урсгалыг автоматжуулах болон хялбаршуулах замаар үр ашиг нэмэгдүүлэх.
- Илүү богино хугацаанд, бага зардлаар чанартай үр дүнд хүрэх шийдлийг боловсруулах.
- Байгууллагын стратегийн зорилттой нийцсэн урт хугацааны сайжруулалтын төлөвлөгөө гаргах.
- Байгууллагын процесс бүрийг зураглаж, дүрэм журам мөрдөгдөх цэгүүдийг тодорхойлох.
- Процессын гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүд (KPI)-ийг хянах.
- Ажлын урсгал болон дотоод үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Боловсрол:
- Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага, эсвэл менежментийн холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
- Туршлага:
- Процесс менежментийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Процессын менежмент, системийн шинжилгээ хийх чадвартай байх.
- Мэргэжлийн ур чадвар:
- Хүний нөөцийн бодлого, процесс боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай.
- Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх ур чадвар өндөр.
- Багийг удирдан чиглүүлэх, хамтран ажиллах чадвар.
- Судалгаа, шинжилгээ хийх, тайлагнах чадвар.
- Хүний нөөцийн программ хангамж ашиглах туршлагатай
- Хувь хүний ур чадвар:
- Харилцааны өндөр соёлтой.
- Хувийн зохион байгуулалт сайтай.
- Инновацид нээлттэй, бүтээлч сэтгэлгээтэй.
Нэмэлт мэдээлэл
- Яагаад Алтан Жолоо Групп ХХК вэ?
“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн юм.
- Бидэнтэй нэгдсэнээр
- Ур чадвар,гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем
- Ажлын уян хатан цагийн систем/8:00-17:00, 8:30-17:30, 09:00-18:00 /
- Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа/Спорт наадам, Зуны зугаалга, Beer day, Өглөөний уулзалт, Hiking, New year party гэх мэт/
- Тохилог дулаан ажлын орчин/Хотын А бүсэд байрлах шинэ тохилог оффис/
- Карьер өсөх боломж/Удирдлагын босоо болон хөндлөн бүтцээр албан тушаал дэвших боломж/
- Шилдэг залуу хамт олонд нэгдэх боломжтой юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.