МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нэр хүндтэй импортын тавилгын брэнд дээр маркетингийн стратеги төлөвлөлтийг үр дүнтэй боловсруулж хэрэгжүүлэх,
- Брэнд менежерийн удирдлага дор График дизайнер, Борлуулалтын багтай хамтран ажиллах
- Хариуцсан брэндийн имижийг бүрдүүлэх, үнэ цэнийг өсгөх, сошл суваг, цахим платформуудыг удирдан ажиллах
- Бүтээгдэхүүний контентийн чанар, бүтээлч байдал дээр анхаарч, шинэ санал санаачлага гарган манлайлж ажиллах
- Хэрэглэгчтэй харилцах системийг бүрдүүлж, үйлчилгээний стандартыг боловсруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах
- Дижитал маркетингийн платформ, CRM, SEO, Chatbot зэрэг сошл платформуудыг бүхэлд нь хариуцан ажиллах
- Багийн гишүүдтэй хамтран маркетинг борлуулалтын идэвхжүүлэлт, кампанит ажлыг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцох
- Шаардлагатай судалгаа /Зах зээл, Өрсөлдөгч, Хэрэглэгч/ шинжилгээнүүдийг хийж ажлын үр дүнг сайжруулах, удирдлагуудыг мэдээллээр хангах
- Үйл ажиллагааны үр дүнг тоон болон чанарын үзүүлэлтээр дүгнэн, тайлагнах
- Бусад алба нэгж, баг хамт олонтой харилцан уялдаатай ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Маркетинг, Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Маркетинг, сошл платформ, контентийн чиглэлээр хамгийн багадаа 3 жилийн туршлагатай /тавилгын болон брэндийн салбарт ажиллаж байсан бол давуу талтай/
- Маркетингийн төлөвлөлт, төсөв боловсруулах хэрэгжүүлэх чадвартай
- Онлайн болон оффлайн маркетингийн сувгуудын мэдлэгтэй, гүйцэтгэл тооцох чадвартай
- Дижитал маркетингийн хэрэгслүүд дээр ажиллах чадвартай /Meta business, Suite, Google ads, CRM, SEO, Analytics гэх мэт/
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
- Шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Ажлын хариуцлагатай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Эерэг хандлагатай
Нэмэлт мэдээлэл
Компаний талаархи мэдээллийг encbrands.com хаягаар орж авна уу.
Таны ур чадвараас шалтгаалж зах зээлд өрсөлдөхүйц цалин олгоно.
Нэмэлт цалин, хоол зэрэг бусад хангамжийг олгодог.
Ажлын цагийн хуваарь: 08:00-17:00, 09:00-18:00, 10:00-19:00 сонголттой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.