Gen Z үеийнхэн ‘Toolbelt generation’ буюу олон ур чадвар эзэмшигч үеийнхэн болж байна.
8 сарын 21. 17:510

Gen-Z буюу хөдөлмөрийн зах зээлд шинээр орж буй үеийнхэн уламжлалт карьерын замналаас татгалзаж, өөрийн өнгө төрхийг шинээр тодорхойлж эхэллээ. Их сургуульд олон жил суралцаад тогтвортой цалинтай оффисын ажилд орох замыг сонгохын оронд илүү хурдан, уян хатан боломж олгодог мэргэшсэн ур чадварын ажилд илүүтэйгээр тэмүүлж байна. Шинжээчдийн тодорхойлсноор энэ хандлага нь “багажийн үе” (toolbelt generation) гэх нэр томьёогоор илэрхийлэгдэж буй. Өөрөөр хэлбэл, тэд нэг мэргэжилд төвлөрөхөөс илүү олон талын ур чадвараа зэрэг хөгжүүлж, гар урлал болон практик чадвараа нэг дор хуримтлуулсан, олон ур чадвартай үеийнхэн болон төлөвшиж байна.

Уламжлалт боловсролын үнэ цэн суларсаар

Сүүлийн жилүүдэд уламжлалт боловсролын үнэ цэн олон талаараа эргэлзээтэй болж эхэллээ. Судалгаагаар 2017 оноос хойш мэргэжлийн болон богино хугацааны сургалтуудын эрэлт бараг хоёр дахин өссөн бөгөөд энэ өөрчлөлтийг хамгийн ихээр Gen Z үеийнхэн хөтөлж байна.

Gen Z нарын энэ сонголтыг дараах гурван хүчин зүйл тодорхойлж байна:

  1. Их сургуулийн боловсролд итгэх итгэл буурсан – Өндөр төлбөр, өрийн дарамт болон боловсролын системийн найдвартайд эргэлзэх хандлага.
  2. Санхүүгийн эрх чөлөө – Илүү хурдан хугацаанд ажилд орж, тогтвортой орлого олох сонирхол.
  3. Сэтгэлзүйн эрүүл мэнд – Урт хугацааны стресс багатай, уян хатан амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон.

Энэ хандлага ажлын байран дээр ч тодорхой харагдаж байгаа бөгөөд Gen Z үеийнхэн тушаал дэвшихээс илүү ажил амьдралын тэнцвэрийг эрхэмлэж, илүү их хариуцлага хүлээхээс зайлсхийх тохиолдол ихэсжээ.

AI-ийн нөлөө: Gen Z нарын ирээдүйд үзүүлж буй шинэ сорилт

Хиймэл оюун ухааны хөгжил хөдөлмөрийн зах зээлд хүчтэй өөрчлөлт авчирч байна. Автоматжуулалт болон AI технологи олон entry-level оффисын ажлыг орлох чадвартай болсноор Gen Z-ийн хувьд эрсдэл улам бүр нэмэгдэж байна. Зарим залуус ажлаа алдахаас эмээж, “task masking” буюу завгүй мэт харагдах арга хэрэглэж байгаа нь ч ажиглагдаж байна.

Гэсэн хэдий ч AI одоогоор хүний бүтээлч, уян хатан хөдөлмөрийг бүрэн орлож чадахгүй. Жишээ нь, үйлдвэрийн робот гагнуур хийх чадвартай ч таны хаалгыг гар аргаар урлаж, нарийн хийцтэй суурилуулах түвшний уран чадварыг гүйцэтгэх боломжгүй. Энэ нь эсрэгээрээ гар урлал, мэргэжлийн ур чадвар шаардсан ажлууд илүү баталгаатай ирээдүйтэй болж байгааг харуулж байна.

Яагаад энэ нь чухал вэ?

Ажил олгогчдын хувьд энэ шинэ үеийн соёлын шилжилт томоохон сорилт дагуулж байна. Хэрэв та залуу ажилтнуудыг татан оролцуулахыг хүсэж байвал дараах нөхцөлийг хангах нь зайлшгүй:

  • Уян хатан цагийн хуваарь
  • Өөрийгөө илэрхийлэх боломж
  • Санхүүгийн хувьд илүү хурдан өсөх боломж

Эдгээрийг санал болгохгүй бол Gen-Z ажил хайгчид таны байгууллагыг сонгохгүй байх өндөр магадлалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
3
0
1
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Gen Z нарын 58% нь ажлын байраа “Situationship” гэж үздэг.
02025-11-12 18:05
Generative AI ба ажлын байран дээрх “чимээгүй айдас”
02025-10-16 23:31
Gen Z нарын хувьд Сошиал медиа бол ажлын нэг хэсэг
02025-9-23 11:53
Насны ялгаварлал: Ахмад ажил хайгчдын сорилт ба шийдэл
02025-9-16 16:29
Ажлын стрессийг давуу тал болгон ашиглах 5 зөвлөгөө
02025-9-9 10:21
Шилдэг ажилтнуудын нийтлэг нэгэн ур чадвар — Марк Кубанийн зөвлөгөө
02025-9-4 14:41
Gen Z үеийнхэн ‘Toolbelt generation’ буюу олон ур чадвар эзэмшигч үеийнхэн болж байна.
02025-8-21 17:51
Ажлын байран дээрх нөхөрлөл үгүй болж буй нь ажил олгогчдын хувьд таагүй дохио болоод байна.
02025-8-13 9:11
ОХУ 2025 онд 1 сая Энэтхэг мэргэжилтнүүдийг ажилд авна.
02025-7-18 23:42
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
32025-5-12 23:28