Ажлын байран дээрх нөхөрлөл үгүй болж буй нь ажил олгогчдын хувьд таагүй дохио болоод байна.
8 сарын 13. 9:110

Ажил гэдэг зүгээр нэг цалин авах газар биш, хүмүүс хамтран ажиллаж, утга учиртай холбоо тогтоон, харьяалагдах мэдрэмж авдаг орон зай байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд энэ холбоо суларч, олон хүн ажлын найзгүй ганцаардмал болж байна.

Gallup-ийн судалгаагаар АНУ-ын ажилчдын ердөө 20% нь ажил дээрээ сайн найзтай гэжээ. Нөхөрлөл нь ажилтны үнэнч байдал, бүтээмж, сайн сайхан байдалд чухал нөлөөтэй ч, ийм харилцаагүй хүмүүс сэтгэл ханамж багатай, багийн хамтын ажиллагаа сул, ажлаасаа гарах магадлал өндөр байдаг. Оксфордын судалгаагаар хүмүүс зөвхөн удирдлагаас болж бус, багтаа харьяалагдах мэдрэмжгүйгээс болж ч ажлаа орхидог нь тогтоогдсон.

Яагаад нөхөрлөл багасаж байна вэ?

  • Технологи харилцааг түргэн, үр ашигтай болгосон ч хувийн өнгө аясгүй болгожээ.
  • Алсын болон хосолмол ажил энгийн харилцааны мөчүүдийг (кофе уух, уулзалтын өмнө/дараа ярилцах) алга болгосон.
  • Байгууллагууд багийн амжилтаас илүү хувь хүний гүйцэтгэлийг онцолдог болсон.

Үр дагаварт нь

Ажил дээрээ сайн найзтай ажилтнууд илүү үнэнч, сэтгэл ханамжтай, бүтээлч байдаг. Ажил дээрх нөхөрлөл нь стресс бууруулж, хамтдаа баярлах, сэтгэлээ хуваалцах, бүтээлчээр хамтран ажиллах боломж олгодог. Америкийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилж буй сайн сайхан байдлын судалгаа болох Харвардын Насанд хүрэгчдийн хөгжлийн судалгааг удирддаг сэтгэцийн эмч Роберт Валдингер:

“Энэ 75 жилийн судалгаанаас бидний авсан хамгийн тодорхой мессеж бол: "Сайн харилцаа аз жаргал, эрүүл мэндийн гол түлхүүр" хэмээжээ.

Ажил дээрх нөхөрлөлийг удирдагчид хэрхэн сэргээх вэ?

  • Холбоо тогтоох орчин бүрдүүлэх – Багийн арга хэмжээ, албан бус уулзалт, сонирхлын бүлэг бий болгох.
  • Алсын ба хосолмол багт анхаарах – Зөвхөн онлайн уулзалтаар хязгаарлахгүй, тогтмол биечлэн уулзах өдөр зохион байгуулах.
  • Хамтын төсөл дэмжих – Нэг зорилгын төлөө хамтран ажиллуулах.
  • Нөхөрлөлийг хөрөнгө гэж үзэх – Энэ нь бүтээмж, бүтээлч байдал, тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.

Дүгнэлт:
Ажил дээрх нөхөрлөл нь багийн эрч хүч, бүтээмжийн амин судас юм. Ийм холбоог дэмждэг удирдагчид илүү тогтвортой, бүтээлч, аз жаргалтай баг бүрдүүлж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
4
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Gen Z нарын 58% нь ажлын байраа “Situationship” гэж үздэг.
02025-11-12 18:05
Generative AI ба ажлын байран дээрх “чимээгүй айдас”
02025-10-16 23:31
Gen Z нарын хувьд Сошиал медиа бол ажлын нэг хэсэг
02025-9-23 11:53
Насны ялгаварлал: Ахмад ажил хайгчдын сорилт ба шийдэл
02025-9-16 16:29
Ажлын стрессийг давуу тал болгон ашиглах 5 зөвлөгөө
02025-9-9 10:21
Шилдэг ажилтнуудын нийтлэг нэгэн ур чадвар — Марк Кубанийн зөвлөгөө
02025-9-4 14:41
Gen Z үеийнхэн ‘Toolbelt generation’ буюу олон ур чадвар эзэмшигч үеийнхэн болж байна.
02025-8-21 17:51
Ажлын байран дээрх нөхөрлөл үгүй болж буй нь ажил олгогчдын хувьд таагүй дохио болоод байна.
02025-8-13 9:11
ОХУ 2025 онд 1 сая Энэтхэг мэргэжилтнүүдийг ажилд авна.
02025-7-18 23:42
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
32025-5-12 23:28