Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
1 сарын 15. 20:440

Ямар ажил горилогчийг голж, зайгаа барих хэрэгтэй талаар зөвлөгөө олон байдаг. Тэгвэл, ажил горилогч нар хариу цохилт хийж, ямар хүний нөөцийнхнөөс шууд гараад зугтаах хэрэгтэй талаар өөрсдийн бодлыг хуваалцжээ.

Анкетын зөвлөгөө өгдөг StandOut CV платформ дээр мянга гаруй америк ажил хайгч “Хамгийн үл хүсэмжит ажлууд” судалгааг бөглөн оролцсон байна. зах зухаас нь харвал, ээлжийн амралт хамгийн багаар боддог ажлын байр хүмүүсийн дургүйг хамгийн ихээр хүргэдэг гэнэ. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 65-аас дээш хувь нь дээрхийг тухайн ажлын зараар холбоо барихгүй байх онц шалтгаан мөн гэжээ.

Ээлжийн амралт хэрхэн бодох тухай хууль орон оронд ялгаатай байдаг. Тэгвэл, АНУ-д ажилтан хэр олон хоногийн ээлжийн амралт авч болохыг ажил олгогч шийддэг гэнэ. Тэгэхдээ ихэнх тохиолдолд жилдээ таваас есөн өдрийн хугацаанд амраадаг аж. Харьцуулж үзвэл, ИБУИНВУ-д ажилтнууд жилд дор хаяж 28 хоногийн ээлжийн амралт авдаг гэнэ.

Иймд дээрх судалгааны тайланд “Танай байгууллага ямар ч байлаа гэсэн, ээлжийн амралтад харамч хандвал нэн шаардлагатай чадвартай ажилтнаа үргээх эрсдэлтэй” хэмээн анхааруулсан байна.

Хамгийн анхаарал татмаар нь, цөөн хоногийн амралтыг тухайн ажилд орохгүй байх том шалтгаан гэж үзэж байгаа ажил горилогчдын хувьд тухайн цөөхөн хоногийн амралтын мөнгө хэр их бодогдох эсэх нь ямар ч хамаагүй байдаг гэнэ.

Ажлын зараас анзаарч болох таван муугийн дохио:

  1. Ээлжийн амралт цөөн хоногоор боддог
  2. Хамт олныхоо нийгмийн цахим сүлжээнд идэвх санаачилгатай оролцохыг шаарддаг, эсвэл уриалдаг
  3. Цалингийн талаар мэдээлэл бичээгүй
  4. Компанийн цахим хуудас дээрх “Бидний тухай” хэсэг дутагдалтай
  5. Зар дээр болон ярилцлага дээр компаниа “Бид яг нэг гэр бүл шиг” хэмээн тодорхойлдог

Бизнесүүдийг боломжит шинэ ажилтнуудтай нь холбодог зүйл ганц ажлын зар биш ээ. тэр байтугай цахим хуудас дээрх “Бидний тухай” хэсэг хүртэл хүн татах болон үргээх шалтгаан болдог.

Иймд хүний нөөцийн менежерүүд цахим хуудсаа хөтлөхдөө, нийгмийн сүлжээнд, ажлын зар нийтлэхдээ хүртэл маш анхааралтай, бодолтой байх хэрэгтэй. Хэдий шинэ үеийн залуус ажлын байртай холбоотой уламжлалт үг хэллэгүүдийн тухай мэдлэг нимгэн байдаг ч, тэднийг ухаалаг ашиглах нь маш чухал нөлөөтэй аж.

Нөгөө талаар арилжааны элдэв хэлцүүд яг ч харагдаж байгаа шигээ урам зориг цэнэглэгч биш байдаг гэнэ. Дээр дурдсан судалгаанаас харвал, “Ялагчийн сэтгэхүй” тэргүүтэй элдэв хачирхалтай юм шаардсан ажлын зар боломжит ажил горилогчдынхоо гуравны нэгийг үргээдэг гэжээ. Иймд үнэхээр гэр бүлийн бизнес эрхэлдэг л биш бол хэзээ ч бүү ажилтнуудаа “Нэг гэр бүл” гэж бүү яриарай.

Усанд ороорой

Ажлын зарын дараагийн шат бол ярилцлага. Судалгаанд оролцогчдын 76.8 хувийн хэлж байгаагаар муухай үнэртэй хүний нөөцийн менежер, 70.2 хувийн хэлж байгаагаар нэг нэгээр нь биш, бөөнөөр нь уулздаг хүний нөөцийн менежер, 68.1 хувийн хэлж байгаагаар нэр буруу дууддаг хүний нөөцүүд хамгийн их сонирхол бууруулдаг аж.

Түүнээс гадна ажил горилогчтой хамаагүй маазардаг, зөвшөөрөлгүйгээр элдэв хоч өгдөг хүний нөөцийн менежерүүд ажилтнаа үргээдэг гэнэ. Эсрэгээр харин ажлын байраа танилцуулж, уух зүйл санал болгодог хүний нөөцүүдийг ч хүмүүс амар мартдаггүй гэнэ.

Харин цахимаар ярилцаж байгаа тохиолдолд бол камераа хаах, цаанаа өөр хүнтэй ярихыг ажил горилогч нар хамгийн бүдүүлэг үйлдлүүд хэмээн үздэг байна.

Мөн гурван ч удаагийн ярилцлага товлоод, уулзаад, ажлын байр, ажил горилогч хоёр төгс тохироод байсан ч дараагийн шатанд шилжихгүй бол ажил горилогчдын тал хувь нь шантарч, болдог гэнэ. Өдгөө залуу үеийнхний дунд ажил олгогчоо үл тоож, орхих явдал олширсон нь ч үүнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
12025-1-22 12:20
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ
12025-1-19 17:24
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна
12025-1-17 20:54
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
32025-1-2 11:52