Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
8 сарын 26. 13:051

Бид цаасан захианаас эхлээд цахим шуудан хүртэл хэдэн зууны бичгийн соёл, албан бичгийн хэв бүтээж, түүндээ ч ихэд дасаж, өвгөдөөс өдгөөг хүртэл захианыхаа ч, шуудангийнхаа ч төгсгөлд “Сайн сайхныг ерөөе”, “Биеэ бодоорой”, “Хүндэтгэн ёсолсон...”, “Таралхсан...”(“best wishes”, “kind regards”, “sincerely”, “thanks”) гэх мэт үгсийг бичин харилцагч талаа хүндлэхийн сацуу бичгийн соёлоо илэрхийлж ирсэн билээ.

Тэгтэл шинэ үеийнхэн буюу Z үеийн залуучууд дээрх соёл, албан бичгийн найруулгыг хөгжилтэй аргаар тун ч жигтэй үгсээр сольж байгааг хэд хэдэн ажил олгогч хөгжилдөн анхааруулжээ.

Жишээлбэл, цахим орчинд тарснаасаа хойш нэлээд хугацаа элээж, тэр хэрээрээ олон сая хүний анхааралд өртсөн дүрс бичлэгээс харахад, Z үеийнхний нийгмийн сүлжээний “NightyEight” агентлагийн нэгэн ажилтан албан шуудангаа “Өөр юмгүй дээ”(that’s all) хэмээн төгсгөсөн байх юм. Мөн өөр нэгэн ажилтан зүгээр л “Хэхэ, за баяртай”(Hehe, bye) гэжээ. Тэр байтугай нэг нь бүүр “За за за”(Alright alright alright) гэжээ.

Тэр байтугай албаны шуудангаа хараалын үгээр дуусгадаг ажилтнууд ч байдаг болсон талаар ажил олгогч нар анхааруулж байгаа аж.

Тус агентлагийн гүйцэтгэх захирал өөрийгөө “Би зөвхөн Z үеийнхнийг ажилд авдаг. Энэ бол Z үеийнхний орчин. Би зүгээр л тэдний миллениал дарга байгаа юм” хэмээн танилцуулжээ. Түүний онцолсноор шинэ үеийнхний албан шуудангаа төгсгөх “Хаста ла паста”, “Надтай битгий таараарай”, “Удахгүй уулзъя балиар амьтан минь”, “Өөр асуух зүйл гарвал асуугаарай, асуухгүй байсан ч болно доо”(“Hasta la pasta”, “don’t cross me”, “talk soon, loser”, “Let me know if you have any questions, or don’t.”) гэх мэт хөгжилтэй жишээ олон байгаа гэнэ.

Түүгээр ч зогсохгүй “Оршиж байгаад уучлаарай”, “Энэ зайд эелдэг үг бичнэ үү”, “Үхээд өгье”(“Apologies for existing”, “insert pleasantry here”, “Kill me”) гэх мэт жишээ ч тааралдаж байгаа аж.

Энэ сэдэв цахим орчинд олныг талцуулж, зарим хүн бүх зүйл дээр хэт албан байснаар ажлын байр дэндүү төвөгтэй, тухгүй болдог учир энэ мэтээр зарим зүйлийг чөлөөтэй байлгавал ажилтандаа ээлтэй, хөгжилтэй байх боломжтой хэмээх талыг барин дэмжиж байгаа бол, зарим нь албан бичгийн соёл, уламжлалыг эвдэлгүй хэвээр нь хадгалах ёстой гэцгээжээ.

Мөн нэгэн багш залуу үеийнхнийг цахим шуудан бичихдээ “Хүндэт профессор ...-д” гэж бичиж чаддаггүй, зүгээр л “Сайн уу?”, “Мэнд!” гэх мэтээр, бас багшийн нэрийг бичилгүйгээр илгээдэг хэмээн шүүмжилсэн байна.

Харин түүнд нь нэг оюутан “Хүндэт гэдэг үг хэтэрхий албаны санагдаад байдаг юм, харин “сайн уу?” гэж мэнд мэдэх албан бус гэж мэдээгүй юм байна” хэмээн хариулжээ.

Эх сурвалж: Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Урангуа
202.21.127.114
   /
8 сарын 28. 10:09

z iinhen buduuleg n dendtsn neeh unique bh gd ydtsn sonin garud

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05