Дотоод засал, иньерьер дизайны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж буй шинэ залуу, эрч хүчтэй баг хамт олны нэг болж ажиллах, цаашид хурдан хугацаанд өсөн дэвших боломжтой ажлын байранд таныг урьж байна. Уг ажлын байранд тавигдах үндсэн шаардлага: Харилцагчийн хэрэгцээ шаардлагын дагуу обьект дээр очиж хэмжилт хийн, бүх төрлийн захиалгат тавилгын 3D ажлын зураг, шийдэл боловсруулах БНХАУ-д байрлах үйлдвэрлэл болон угсралтын багтай орчуулагчаар дамжуулан уялдаа холбоотой ажиллаж, захиалагчийн загварын хийцлэл, материалын шаардлага, угсралтын нарийн зааврыг тодорхой танилцуулах. Үйлдвэрлэл, угсралтын явцад гарч болох асуудлыг шийдвэрлэхэд оролцох Харилцагчийн захиалгын бүх үе шатанд хяналт тавьж, найрсаг харилцааг баримтлан, засвар өөрчлөлтийн шаардлагад цаг тухайд нь хариу өгч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх. Таны ажлын туршлага, ажилласан төсөл, ур чадвараас хамаарч цалинг тохиролцох бүрэн боломжтой.
Худалдааны зөвлөх ажлын байрны тодорхойлолт: Шоурүүмд ирсэн харилцагчдийг угтах, харилцагчийн хэрэгцээ шаардлагын дагуу дизайны багийг мэдээллээр хангах, харилцагчид тохиромжтой шийдлийг санал болгоход дэмжлэг үзүүлэх, харилцагчдад үнийн санал боловсруулж өгөх, гэрээ байгуулах гэх мэт борлуулалтын бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Онлайнаар болон утсаар харилцагчидтай цаг товлох, мөн харилцагчдын санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, борлуулалтын дараах эргэх холбоог хангаж ажиллах