“ЮниГаз” ХХК нь 2005 оноос эхлэн зах зээлд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Монгол улсад хийн түлшийг айл өрх, авто машин, үйлдвэрлэл, уул уурхай, дулаан хангамж, барилга байгууламж, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбарт өргөнөөр ашигладаг бөгөөд ЮниГаз ХХК нь айл өрх, байгууллага, автомашинд зориулсан гурван үндсэн чиглэлээр үйлчилгээгээ үзүүлжбайна. Бид нийтийн хоолны салбарт хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг хэвшил болгох зорилгоор байгууллагын гал тогоо, ресторан, зочид буудал зэрэг 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудад олон улсын стандарт бүхий хийн хангамжийн угсралт холболтыг хийж, чанартай хийн түлшээр тогтмол ханган нийлүүлж байна. Хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, зах зээлд хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 2015 онд агуулахын өргөтгөл хийж Монгол улсын нэг сарын хийн түлшний хэрэглээг хангах хүчин чадал бүхий 1000тн-ын багтаамжтай хий цэнэглэх станцыг байрьж байгуулав. ЮниГаз ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дадлага туршлагатай ажилтан, инженер, менежментийн багаас бүрдсэн нийт 5 алба, 200гаруй ажиллагчтай залуу хамт олон бөгөөд ихийг хийж бүтээхийн төлөө нэгэн зүгт тэмүүлэн ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
-ЭКО ХЭРЭГЛЭЭГ ТАНД-
Бид байгальд ээлтэй, шилдэг технологиор цэвэр эрчим хүчийг түгээж, хүн бүрийн эрхэм сонголт нь байна
Бид хийн түлшний зөв хэрэглээ, ухаалаг шийдэл, жишиг үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж, чанараар тэргүүлнэ.
Эко хэрэглээг танд
1. Худалдаа борлуулалт, маркетинг
1. Аюулгүй ажиллагаа 2. Хэрэглэгчээ дээдлэх 3. Чадварлаг, өөриймсөг хамт олон 4. Шудрага, ёс зүйтэй 5. Шинэлэг шийдэл
2004
200