Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Цахим Өртөө Дээд Сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Манай сургууль өндөр технологийн инноваци хөгжүүлэх энтрепренер-судалгааны их сургууль болон хөгжих алсын хараатай. Хөгжлийнхээ ойрын төлвийг олон улсын стандартад нийцсэн инженерчлэлийн сургууль, инноваци хөгжүүлэгч энтрепренер бэлдэх бизнесийн сургууль гэсэн хоёр үндсэн баганатайгаар тодорхойлж байна.

Дэлхийн 13 улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа 120 гаруй монгол мэргэжилтэн залуус Цахим Өртөө Холбоонд хамрагддаг ба гишүүдийн 95% нь өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд суралцаж төгссөн, 42 Ph.D, 59 магистр, 19 бакалавр зэрэгтэй академик гишүүд байдгаараа өвөрмөц онцлогтой. Эдгээр гишүүд Цахим Өртөө дээд сургуулийн оюутнуудад танхимын болон онлайн сургалтаар хичээл заах юм.

Цахим Өртөө дээд сургууль оюутнууддаа англи, монгол хэлний өндөр боловсрол эзэмшүүлж, харилцааны чадвар, хамтран ажиллах соёлд сайтар сургаж, орчин цагийн даяаршсан ертөнцөд хүн төрөлхтний сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулж чадах зөв суртахуунтай монгол удирдагчдыг төрүүлэн гаргах болно.

Дэлхий даяар таран амьдарч буй монгол үндэстний өмнө Цахим Өртөө дээд сургуулийн үүд ямагт нээлттэй байна.

Монголын анхны 100% цахимжсан сургууль болж, шинээр элссэн оюутан бүрт зөөврийн компьютер олгож, сургалтын болон сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж ажиллах юм.

Мөн дээд сургуулийн дэргэд мэдээллийн технологийн, 2 жилийн сургалттай ЮүЭсАй мэргэжлийн сургууль ажиллаж, Системийн администратор, Програм Хангамж, Вэб дизайн гэсэн чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэж байна.

Цахим Өртөө сургуулийг төгссөнөөр Та манай сургуультай гэрээтэй ажилладаг томоохон компаниудаас ажлын санал авах, Цахим Өртөө Холбооны гишүүд болон хилийн чанадад суугаа эрдэмтдээр хичээл заалгах, карьер сервисийн хөтөлбөрт хамрагдах зэрэг дотоодын бусад их, дээд сургуулиудад байхгүй ховор боломжоор хангагдах болно.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1.

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2002

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.