Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тээвэр хөгжлийн банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Мэргэшсэн харилцагчийн үйлчилгээний ажилтан

Гүйлгээний НББ-ийн ажлыг банкны НББ-ын бодлого, журамд нийцүүлэн зохион байгуулах, Харилцагчийн төлбөр тооцооны үйлчилгээг хэрэгжүүлэхэд теллерүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах замаар үйл ажиллагаанд нь хяналт тавих, Касс үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалт бүх төрлийн бэлэн болон бэлэн бус гүйлгээнд давхар хяналт тавьж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх,

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /ТЕЛЛЕР/

Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх;  

ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /Бизнесийн зээлийн газар/

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх; Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх; Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх; Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах; Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.

Харилцагчийн үйлчилгээний ажилтан/Шангри-Ла салбар

Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх; Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх,

Бүтээгдэхүүн хариуцсан менежер /Мерчант/

Мерчантын үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг хянах, тасралтгүй хэвийн ажиллагааны нөхцөлийг хангах, төлөвлөгөө боловсруулж биелэлтийг ханган ажиллах, үйл ажиллагаатай холбоотой журам заавар боловсруулах, Мерчантын үйлчилгээний зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх, харилцагчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, төлбөрт хүлээн авах сувгуудын үйлчилгээг сайжруулах, санал дэвшүүлэх, Мерчантын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой жил, улирал, сарын тайланг цаг тухайд нь гаргах, удирдлагад танилцуулах;

Төслийн менежер /Төслийн удирдлагын газар/

Банкны газар, нэгжүүдтэй хамтран аливаа бизнес кэйсийн бичиг баримтыг бодит ажил хэрэг болгон төслүүдийг олон улсын төслийн удирдлагын стандарт, арга аргачлалын дагуу удирдан зохион байгуулж гүйцэтгэх; Төслийг зорилгодоо хүрч амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг боловсруулах, явцад хяналт тавих, төслийн багийн гишүүдийг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, төслийн явцыг холбогдох хороо, газар нэгжид тайлагнах; Зах зээлийн болон дотоод орчны судалгааг хийх, дата мэдээлэл, баримт бичиг боловсруулах, үндэслэл судалгаатайгаар шинэ төслийн санал санаачлага гаргах;

Хуулийн мэргэжилтэн

Банкны эрхэлж буй үйл ажиллагаанд учирч болзошгүй хууль, эрх зүйн эрсдэлээс сэргийлэх, Учирсан эрсдэлийн үр нөлөөг бууруулах чиглэлээр хууль, эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах, Хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх, Өдөр тутмын гарч буй шийдвэр, бодлогын бичиг баримт, гадагшаа хандсан албан тоотуудад эрх зүйн дүгнэлт өгөх

НЯГТЛАН БОДОГЧ

Тайлан мэдээг цаг хугацаанд нь бэлтгэн холбогдох байгууллага болон банкны нэгжүүдэд хүргүүлэх; Өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах санал боловсруулж ажиллах; Нийт ажилтын цалинн тухай бүрд бодох

Байгууллагын банкны орлогч захирал

Зорилтот зах зээлийг тодорхойлох, түүнд нийцсэн бүтээгдэхүүн, маркетингийг хэрэгжүүлэх, харилцагчдын тоо, эх үүсвэрийг нэмэгдүүлэх; Банкны зорилтот харилцагч нартай уулзалт зохион байгуулах, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, найдвартай харилцагчдыг банканд татах; Банкны бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах замаар эргэх холбоог сайжруулах, тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох;

Системийн администратор

Банкны суурь систем болон дагалдах дэд системүүдийн тасралтгүй, найдвартай ажиллаагааг хангаж ажиллах, шаардлагатай тохиргоо,засвар үйлчилгээ, сайжруулалтыг хийж гүйцэтгэх

Зах зээлийн эрсдэлийн шинжээч

Зах зээлийн эрсдэлийг тодорхойлох, илрүүлэх, үнэлэх, хэмжих, хянах, тайлагнах. Удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах; Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, учирсан эрсдэлээс хүлээж болзошгүй хохирлыг бууруулах талаар эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт гаргах, холбогдох нэгжүүдэд анхааруулга, зөвлөмж өгөх, хэрэгжилтэд хяналт тавих; Зах зээлийн эрсдэлийн бодлого, журам, арга аргачлалуудыг олон улсын шилдэг туршлага болон стандартад нийцүүлэн хөгжүүлж сайжруулах; Зах зээлийн эрсдэлийн шинжээчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шат дараалсан хяналт, зохистой удирдлагаар хангах;

Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч

Гүйцэтгэх үндсэн үүрэг• Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах;•Кибер аюулаас урьдчилан сэргийлэх, зөрчлийн шалтгааныг тогтоох, тодорхойлох, дүн шинжилгээ хийх;• КАБ-ын нөлөөлөл, халдлагын арга техник тодорхойлох, лог бүртгэл, өгөгдлийн урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийх,- КАБ хангах үндсэн хэрэглээний зохистой байдалд дүн шинжилгээ хийх,• Системийн баримт бичгийг боловсруулах;• КАБ-ын системүүдийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээг тогтмол хийх;• КАБ-ын системүүдийн гамшгийн үед нөхөн сэргээх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, аюулгүй байдлын сургуулилтыг зохион байгуулах;• Шинээр нэвтэрч буй системүүдийн КАБ-ын шалгалт хийх, дүгнэлт гаргах, дүн шинжилгээ сайжруулалтыг хэрэгжүүлэх.

ДИЛЕР

Банкны үнэт цаасны хүүгийн орлого, гадаад валютын арилжааны ашгийг нэмэгдүүлэх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, банк хоорондын болон харилцагчтай захын хэлцлүүдийг хийх,

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла төв, 15 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.