Бүх орлого зарлага, авлага өглөгийг нягтлан бодох бүртгэлийн системд цаг тухайд нь бүртгэх, кредит картыг зөв хөтлөх. Сар, улирал, жил бүрийн тайлан баланс хөтлөх, орлого зарлагын тайлан бэлтгэх аудит болон дотоод хяналтад шаардлагатай материал гаргах. НӨАТ, орлогын албан татвар болон бусад татвар шимтгэлийг тооцох, тайлагнах. Бараа материал бүтээгдэхүүний өртөг тооцох, төсөвт үндэслэн зардлыг хянах, хэмнэлт хийх арга хэмжээг санал болгох. Бараа материал, тоног төхөөрөмжийн үлдэгдлийг хянах, тооллогыг зохион байгуулах. Гүйлгээ, тайлангийн алдаа зөрчлөөс сэргийлэх, аудитын үед шаардлагатай материал гаргах. Удирдлага болон бусад хэлтэст санхүүгийн мэдээлэл, дүгнэлт зөвлөгөө өгөх.