Маркетингийн үйл ажиллагаа нь аливаа бизнесийн байгууллагын хувьд бизнесээ өргөжүүлж, зах зээл дээр амжилттай, урт удаан хугацаанд оршин тогтнох, тогтвортой өсөлтийг хангахын үндэс нь болдог. Зарим байгууллагууд маркетингийн туршлага, хүний нөөц, санхүүгийн боломж гэх мэт хязгаарлагдмал нөөц бололцооноос шалтгаалан маркетинг, зар сурталчилгаа болон олон нийттэй харилцах үйл ажиллагаа нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байх асуудалтай тулгардаг.
Бид харилцагч үйлчлүүлэгчдийнхээ маркетинг, олон нийттэй харилцах үйл ажиллагааг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой, туршлагатай мэргэжлийн багийг бүрдүүлсэн маркетинг зар сурталчилгаа болон олон нийтийн харилцааны агентлаг юм.
Харилцагч үйлчлүүлэгчдийнхээ зорилгыг нэн түрүүн тавьж тэдэнд хамгийн оновчтой, үр дүнтэй хэлбэрээр зорилтот зах зээлтэйгээ харилцахад нь тусална. Бидний зорилго бол бүх төрлийн медиаг ашиглан хамгийн шилдэг зар сурталчилгаа, маркетинг олон нийттэй харилцах үйл ажиллагааг бүтээж зорилтот зах зээлд хүргэх юм. Бидний энэхүү зорилго нь хэрэглэгчдийн анхаарлыг татах, тэднийг худалдан авалт хийх шийдвэр гаргахад нь нөлөөлөөд зогсохгүй байгууллагын борлуулалт цаашлаад байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлдэг.
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2014
20