Уул уурхайн зориулалтын авто самосвал болон бусад техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийх, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах; Шинийг санаачлагч байж ажлын бүтээмж, чанарыг сайжруулах, зардал бууруулах ажлыг санаачлан хэрэгжүүлэх; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг ;
Нүүрс баяжуулах үйлдвэрийг анхдагч нүүрсээр тасралтгүй тэжээх; Хаягдал, баяжмал, лаг суллах, овоолго үүсгэх, зам талбай засах; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх;
Нүүрс баяжуулах үйлдвэрийн албан хэрэг хөтлөлт, үйлдвэрлэл, боловсруулалтын өдөр тутмын мэдээний бүртгэл, тайлан тооцоолол урьдчилсан байдлаар гаргах, захиргааны бичиг баримтын бүрдэл хангах, хөтлөх. Ээлжийн зохион байгуулалт хийх анхан шатны ажлыг гүйцэтгэх.
Өрөмдлөгийн болон тэсэлгээний ажлыг аюулгүй байдал, үр ашигтай загвар дизайн, чанарын шаардлагын дагуу чанартай удирдан зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг тайлагнах. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд
Компанийн байгаль орчин болон усны бодлого, үр ашигтай менежмент зохицуулалтын хэрэгжилтийг хангах, хянах зөвлөмж гаргах, Байгаль орчин болон усны хууль тогтоомж, дүрэм журам, стандартын биелэлтийг хангах, Компанийн усны талаар баримтлах бодлого, менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, батлуулах, хэрэгжилт дээр мэргэжлийн зөвлөмж өгч хэрэгжүүлэлтийг хариуцах, хянах, Компанийн байгаль орчин болон усны менежментийн талаар шинэ санал, санаачлага дэвшүүлэх, шууд харъяалах удирдлагадаа танилцуулах, Гадаргын болон газрын доорхи усны хяналт, шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, биелэлтийг хангах, үр дүнг тайлагнах Ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээний ус, бохир усны чанар, эрүүл ахуйн шинжилгээ, тоо бүртгэл, тайлан мэдээг гаргах, хянах, бичиг баримтын бүрдэлд зөвлөмж өгөх, хариуцах, Компанийн гэрээт байгууллага, зөвлөх, мэргэжилтнүүдийн гүйцэтгэх усны судалгааг удирдан зохион байгуулах, үр дүнгийн тайланг хянаж шууд харъяалах удирдлагадаа танилцуулах,
Экспортын машинд жин тонныг тохируулж ачих Шигшүүрээс гарсан нүүрс болон хаягдалыг эмх цэгцтэй овоолго үүсгэх Нүүрсний чанарыг алдагдуулалгүй ялган ачих Экспортын машины замын нөхцөлийг байнга шалгах засах Экспортын машинд технологийн дагуу ачилт хийх Ямар нэгэн гэмтэл, эвдрэл илэрсэн тохиолдолд удирдлагадаа энэ тухайгаа яаралтай мэдэгдэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх Шаардлагатай тохиолдолд бусад операторуудыг нөхөж ажиллах Хариуцан ажиллаж байгаа тоног төхөөрөмж дээр ээлж хүлээлцэхдээ нөгөө ээлжийн хүлээлцэж буй оператортой хамт байлцаж, үзлэг шалгалтыг хийх бөгөөд техникийн ээлж хүлээлцсэн бүртгэлийн хуудсанд хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулна.
Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гагнуурын ажлын металл болон бусад материалыг тохирох арга, аргачлалаар гагнах, эд ангийг гагнаж сэргээн засварлах, бэлтгэх. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
Liebherr 50тн, 130тн даацтай автокран болон жижиг крануудыг удирдан ажиллуулах; Өргөх, оосорлох тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, арчлах; Механик, гагнуурчин болон бусад ажилтнуудад зааврын дагуу туслах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;
Уурхайд ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжийн бензин болон дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээний ажилд бусад механик, засварын багийг ахалж ажиллах; Эд анги засварлах, өөрчлөх, бэлтгэх, шинээр солих, орлуулах; Шаардлагатай сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор захиалга хийхэд туслах; Уурхайд ажиллаж байгаа бензин болон дизель хөдөлгүүрийн засварын хуваарь хийж төлөвлөгөө гаргах; Улирал тутам хөдөлгүүрийн нөхцөл байдлын тайланг гаргаж удирдлагад танилцуулах Машин механизмын аюулгүй ажиллагаа, гаднах үзэмжийг сайжруулах засвар үйлчилгээ хийх; Засварын төлөвлөлтийн хэсэг болон бусад ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах; Ээлж ахалж ажиллах үедээ засварын мастерын ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд ээлжийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. Хэлтсийн бүх ажлыг аюул осолгүй байдлаар явуулах;
Хүнд машин механизмын цахилгааны системд гарсан эвдрэлийг оношлох, засварлах, цахилгаан эд ангийг солих.
Тусгай тоноглогдсон тосолгооны машин ашиглан уурхайд ажиллаж байгаа бүх тоног төхөөрөмжийн тосолгоо хийх тослох материал цэнэглэх. Овоот Толгой уурхайн бүх техникүүдийн үйлдвэрлэгчээс заасан хувиарын дагуу тосолгоо үйлчилгээг чанартайгаар цаг тухайд нь хийх. Шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж дээр Овоот толгойн уурхайн жолооны үнэмлэхийн ангилалын дагуу ажиллах. Аюулгүй Ажиллагааны бүх заавар зааварчилгааг мөрдөх. Тухайн тосолгооны техникийг цэвэр, эмх цэгцтэй байлгах, цэвэрлэх. Ээлж солихдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцэх. Дунд оврын машины жолоодох чадвар эзэмшсэн туршлагатай байх. Шаардлагатай тохиолдолд удирдлагаас өгсөн зааврын дагуу засварын бусад ажилд оролцох. Техникүүдийн агаар шүүгчийг цэвэрлэх,солих, бэлэн байдалд хяналт тавих Хариуцсан тосолгооны машиныг бэлэн байдлыг хангах.
Экскаваторын ул талбай болон овоолгын түвшинг төлөвлөсөн хэмжээнд бариулж ажиллах Нүүрсний тааз цэвэрлэхдээ экскаваторын оператортой найдвартай харилцаа холбоотой ажиллах Анжис буюу соёог зөв ашиглах Шимт хөрс хуулахдаа байгаль орчны стандарт шаардлагын дагуу заагдсан төвшин бариулж ажиллах Овоолгын, зам талбайн хөмсөгүүдийг стандартын дагуу (1,7 метр) тавих Овоолгыг нээж дууссаны дараа грейдерийн операторт мэдээлэх Өрмийн талбайг стандартын дагуу бэлтгэх
Шатахуун хүлээн авах, хадгалах, түгээх буюу ачих технологийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Шатахууны өдөр тутмын хэмжилт, тооцоололтыг хийж зохих бүртгэл маягтыг газрын тосны салбарт мөрдөгдөж байгаа заавар, дүрмийн дагуу хөтлөн явуулах Сав, шугам хоолой, шахуурга, хаалт болон бусад тоног төхөөрөмжид үзлэг хийж хяналт тавих Ажлын тайлан мэдээг цаг тухайд нь гаргах, Аюулгүй ажиллагаа, байгаль орчин, галын аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг чанд мөрдөж ажиллах