Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Шилдэг зам ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ШИЛДЭГ ЗАМ ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

“Шилдэг зам” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хатуу хучилттай болон, хучилтгүй авто замын барилга барих үйл ажиллагаа мөн чулуу ангилан бутлах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэн улс эх орныхоо дэд бүтэц, зам барилгын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна. Хэдий нас залуу ч манай компанийн хамт олон хэрэглэгчдийг дээдэлсэн орчин үеийн маркетингийн уян хатан бодлоготой, шилдэг менежменттэй салбараа тэргүүлсэн компани болох эрхэм зорилго тавин ажиллаж байна. Удирдлагын баг авто замын салбарт тасралтгүй 3-20 жил ажиллаж буй өндөр чадвар мэдлэг бүхий авто замын инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн манай хамт олон монгол улсад автозамын салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцон өөрсдийн хүлээн авсан ажил үүргээ амжилттай биелүүлж чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгөхийг зорин ажиллаж байна.

Манай компаний эрхэм зорилго нь Монгол улсын авто замын сүлжээг өргөжүүлж хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, хатуу хучилттай авто замуудыг барих, засварлах, арчлах зэрэг үйл ажиллагааг дэлхийн стандартад нийцүүлэн гүйцэтгэх бүрэн чадвар бүхий орчин үеийн шинэ техник технологиор тоноглогдсон үндэсний шилдэг компани болоход чиглэгдэнэ.

Хүн хүч, хүний нөөцийн хувьд ерөнхий болон гүйцэтгэх захирал удирдах 2 ажилтан, оффисын 6 ажилтан, авто замын ерөнхий инженер болон инженерээр 8, техникийн ажилтнаар 15, ХАБЭА 3, ИТА-ны туслах ажилтнаар 12, хүнд машин механизмын оператор 15, жолооч 23, авто замын туслах ажилтан болон хангамж аж ахуйн туслах ажилтнаар 30, тогооч болон туслах ажилтнаар 6 ажилтан тус тус ажиллаж байна. “Шилдэг зам” ХХК нь одоогийн байдлаар чулуу ангилах бутлах үйлдвэрийн ажилтнуудтайгаа нийт 131 ажилтан ажиллагсадтайгаар чадварлаг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.

Тус компани нь БНХАУ, Япон, Солонгос, ОХУ-д Үйлдвэрлэсэн зам, гүүр, газар шорооны ажлын тусгай зориулалтын өндөр хүчин чадалтай чулуу ангилан бутлах үйлдвэр 1ш, хүнд машин механизм 14ш, өөрөө буулгагч болон бусад авто машин хэрэгсэл 25ш, мөн 31 төрлийн туслах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэйгээр гүйцэтгэх ажил явагдаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо union building c блок 10 давхар 1001 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.