Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Оюуны Төв хувийн бүрэн дунд сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Сургуулийн танилцуулга Мэдээлэл технологи, Англи хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “ Оюуны төв “ бага сургуулийг 1999 оны 9-р сарын 1-нд Нийслэлийн засаг даргын А-195 тоот захирамжийг үндэслэн, Математикийн тэргүүлэх зэрэгтэй багш, Боловсролын тэргүүний ажилтан Б.Энхтуяагийн санаачлагаар байгуулагдсан. Анх 1999 – 2000 оны хичээлийн жилд нийт 11 сурагчтай 1-р анги, 2 үндсэн багш, 4 цагийн багш, захирал гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. 2001 – 2002 оны хичээлийн жилд Нийслэлийн Засаг даргын 289-р захирамжийг үндэслэн хэв шинжээ өөрчлөн “Бүрэн дунд сургууль ” болон өргөжиж нийт 83 сурагч, 9 бүлэгт суралцаж 9 үндсэн багш, 6 цагийн багш, 1 хичээлийн эрхлэгч, 1 захирал гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулсан. Энэ жилдээ анхныхаа 8, 10 –р ангийн төгсөлтийг хийсэн. 1999 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулсаар байна. Бидний алсын хараа: “Хүүхэд бүрийг хөгжил дэвшилд“ Эрхэм зорилго : Цэвэр ёс суртахуунд эрмэлзэн Мэдлэг оюун ухааныг дээдлэн Авъяас чадвараа хөгжүүлэн Амьдрах арга ухаанд суралцсан Эрүүл чийрэг бие бялдартай Иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлíý. Эрхэмлэх зарчимууд: Бусдыг хайрлах Даруу байдал Шудрага зан Сахилга бат Зорилго: Сурагчдын суурь мэдлэгийн түвшинг тогтоож, тэдний нас сэтгэхүйн онцлог, авъяас чадвар, хүсэл сонирхолд нь тулгуурлан, ялгавартайгаар, ачааллыг нь тохируулан, түвшингөөр нь ахиулах сургалт явуулíà. Зорилтууд: Нийт сурагчдад улсын бүрэн дунд боловсролын стандартыг чанарын өндөр түвшинд олгох. Дэлхий нийтийн түгээмэл хэл болсон англи хэлийг гүнзгийрүүлэн сургаж англи хэлээр чөлөөтэй ярьж бичиж орчуулж сургах. Хүүхэд бүр хоёроос доошгүй гадаад хэлний боловсролтой болж төгсөх. Шинжлэх ухаан техникийн хөгжлийн өнөөгийн түвшинд хүүхдийн сэтгэн бодох чадварыг багаас нь хөгжүүлэх явдал нэн чухал байгааг харгалзан математик сэтгэхүй хөгжүүлэх сургалтыг чанарын өндөр түвшинд шат ахиулан явуулах. Мэдээлэл холбооны технологи асар хурдтай хөгжиж, дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг үндсээр нь өөрчилж, интернет хүний амьдралын хэв маяг болж буй өнөө үед суралцагсадад өндөр хүчин чадалтай компьютерууд бүхий интернет кабинетад мэдээлэл зүйн хичээлийг гүнзгийрүүлэн сургаж бодит чавварыг эзэмшүүлэх. Ирээдүйн бие хүний ухамсарт амьдралд нөлөөлөх зан чанар, ёс суртахууны төлөвшил, оюун ухаан, бие сэтгэлээ удирдан жолоодон, зөв амьдрах дадал зуршлыг төлөвшүүлэх зорилгоор "Зан чанар“, “Амьдрах ухаан“ хичээлүүдийг тогтмол заан сургаж дадлагажуулах Сургалт хүмүүжлийн ажлын цэвэр тухтай орчин бүрдүүлж, материаллаг баазаар бүрэн хангасан хичээлийн танхимд гадаад дотоодын шилдэг багш мэргэжилтнүүдээр боловсрол олгуулах.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1.

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1999

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.