Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

New Sonic

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Нью-Соник" ХХК мэдээллийн технологийн салбарт тасралтгүй 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн технологийг нийлүүлэгч компани юм. Бид компьютер тоног төхөөрөмжийн худалдаа, мэдээллийн технологийн цогц үйлчилгээг үзүүлдэг салбартаа идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэгч компаниудын нэг билээ.

"Нью-Соник" ХХК мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч "Леново" брендийн Монгол дахь албан ёсны борлуулагч бөгөөд тус брендийн бизнес болон гэрийн зориулалтын бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлээд зогсохгүй Dell, Apple, Acer, HP болон бусад брэндийн сервер, зөөврийн болон ширээний компьютер, дагалдах хэрэгслүүдийг борлуулж байна. Дэлхийн шилдэг брэндүүдийн бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дороос соёлтой үйлчилгээ, тав тухтай орчинд худалдан авах боломжийг хэрэглэгчиддээ олгох зорилгоор 2004 онд "Lenovo Center" компьютерын худалдааны төвийг нээсэн бөгөөд эдүгээ хэрэглэгчдийн маань шаардлагад нийцэн, сайшаагдаж байна.

Түүчлэн бид үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, компьютер, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, мэдээлэл технологийн дэд бүтцийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2005 онд "Интерсис" ХХК-ийг байгуулсан бөгөөд өндөр чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж, дэлхийн дэвшилтэд техник, технологи, шийдлүүдийг нэвтрүүлсэнээр эдүгээ хоёр зуу гаруй дунд болон томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологийн үйлчилгээг үзүүлж амжилттай ажиллаж байна.

Бид мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох компаний нэг байхыг зорьдог бөгөөд шилдэг брэнд, шинэ бараа бүтээгдэхүүн, цогц үйлчилгээ, үнийн уян хатан бодлого, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн түвшингээр салбартаа тэргүүлэхийг эрмэлздэг билээ. Эдүгээ Нью-Соник ХХК 50 орчим ажилтан, албан хаагчтайгаар монгол улсын зах зээлд байр сууриа эзэлсэн 500 гаруй бизнесийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Бүтээгдэхүүн:

1. Компьютер, тоног төхөөрөмжийн худалдаа

2. Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа

3. Принтерийн хорны худалдаа

Үйлчилгээ:

1. Мэдээллийн технологийн дэд бүтэц суурилуулах үйлчилгээ

2. Байгууллагын оффис автоматжуулалтын систем суурилуулах үйлчилгээ

3. Гэрээт засвар үйлчилгээ

4. Хяналтын систем суурилуулах үйлчилгээ

5. Программ хангамжийн хөгжүүлэлт

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Нарны зам, Аз хур оффис, 5 давхар 503 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.