Компанийн зорилго, зорилтод нийцүүлэн сошиал медиа стратегийг төлөвлөх, хэрэгжүүлэх. Тухайн стратегийн дагуу контентын төрлүүд, нийтлэлийн төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг удирдах. Хэрэглэгчдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор кампанит ажил, уралдаан, лайв эвент зохион байгуулах. Сошиал медиа сурталчилгаа болон нийтлэлийн үр дүнг хэмжих, тайлан гаргах. Олж авсан өгөгдөлд үндэслэн сайжруулах санал, арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэх. График дизайнер, контент бүтээгч болон бусад багийн гишүүдтэй нягт хамтран ажиллаж, ажлын уялдааг хангах.
Төслийн зохиол, найруулгад үндэслэн зураг авалтын төлөвлөгөө гаргах, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэх. Камер, гэрэл, дууны төхөөрөмж болон бусад хэрэгслийг зөв тохируулж, дүрсний болон дууны чанарыг өндөр түвшинд байлгах. Концепт, найруулгад нийцүүлэн уран сайхны төлөвлөлтөөр дүрс буулгах, дүрснүүдийг зохих форматаар хадгалж архивлах. Авсан дүрсүүдийг шүүж, эвлүүлгийн програм ашиглан зураг, дуу, эффект, өнгө зэрэг хэсгүүдийг нягталж тохируулах. Төслийн явц, хөгжүүлэлтийн ахиц дэвшлийг тогтмол тайлагнаж, товлосон хугацаанд чанартай бүтээгдэхүүн бэлэн болгох. Зураг авалтын талбай дээрх аюулгүй байдлыг хангаж, тоног төхөөрөмжийг зөв зохион байгуулж ашиглах.
Youtube thumbnail, сошиал медиа пост, баннер зэрэгт тохирох дижитал болон хэвлэлийн эх бэлтгэх. Бусад хэлтсүүд (маркетинг, контент үйлдвэрлэл, бүтээгдэхүүний хөгжүүлэлт г.м.)-тэй нягт уялдаа холбоотой ажиллах. Компанит ажлын хүрээнд шаардлагатай бүх төрлийн эх бэлтгэл, загвар дизайн болон бусад өөрийн шинэ санаа санаачилгыг хөгжүүлж бүтээлчээр гүйцэтгэх