Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нью Жуулчин Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Нью Жуулчин Турс" ХХК нь дотоод, гадаадад өөрийн үйлчилгээний сүлжээ бүхий Монголын аялал жуулчлалын тэргүүлэх компаний нэг бөгөөд АНУ, Япон, Герман, Хятад, Испани зэрэг орнуудад манай байгууллагын салбар аялал жуулчлалын компаниуд ажилладаг. Өөрийн харъяа жуулчны бааз, зочид буудал, авто тээвэр зэрэг 10 гаруй охин компанитай болж үйл ажиллагаагааөргөжүүлэн "Нью Жуулчин Груп" болсон. 2016 онд Нью Жуулчин Турс компани нь MNS ISO9001:2018Чанарын менежментийн тогтолцоо, MNS ISO45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо зэрэг олон улсын стандартуудыг Монголын аялал жуулчлалын салбарт анх удаа нэвтрүүлэн баталжуулан ажиллаж байна.

Компанийн туршлага

Грекийн Афин 2004, Италийн Торино 2006, Хятадын Бээжин 2008, Канадын Ванкувер 2010, Лондон 2012, Сочи 2014 зэрэг олимпууд, Доха 2006, Гуанжоу 2010 Азийн наадам, Өмнөд Африк 2010, Бразил 2014 Хөл бөмбөгийн ДАШТ-нд өөрийн орны хөгжөөн дэмжигчдийг амжилттай зохион байгуулж аялуулснаас гадна 2009 онд Солонгосын Чежү арал, Хонг Конг, 2011-2017 онд Хайнан, Сингапур, Дубай, Тайланд, Виетнам, Япон зэрэг орнуудад МИАТ-ын шууд нислэгийг авч өөрийн орны иргэдийг аялуулсан.Өнөөдөр манай компани та бүхнийг дэлхийн 20 гаруй оронд аялуулахаар бэлтгэл бүрэн хангаснаас гадна Хавай, Куба, Африк, Франц, АНУ, Итали, Турк, Финлянд зэрэг орнуудад аяллын шинэ хөтөлбөрийг санал болгож байна.

Компанийн амжилт

Манай компани Монголын Аялал Жуулчлалын холбооны 2006, 2007, 2011, 2012, 2013 оны шилдэг компани, 2008 онд МҮХАҮТ-ын шилдэг 10 компаниар, 2009 онд Маркетингийн холбооны шилдэг маркетингтай компаниар, 2010, 2011 онд Маркетингийн холбооноос явуулсан санал асуулгаар шилдэг аялал жуулчлалын компаниар, 2012 онд МҮХАҮТ-ын "Бизнесийн Шилдэг шагнал", 2012 онд Худалдаа аж үйлдвэрийн Ази Номхон Далайн Холбооны "Алтан шагнал", 2013 онд МҮХАҮТ-ын Оны шилдэг "Компанийн нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч" компаниар, Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг Golden Compass-2015 оны "Инбаундын шилдэг шинэ бүтээгдэхүүн", 2016, 2017 онд "Шилдэг Инбаунд Тур Оператор" компаниар, МҮХАҮТ-ын "Үндэсний чанарын шагнал-Шилдэг үйлчилгээ шагналаар 2017 онд тус тус шагнуулсан.

Эрхэм аялагч та яагаад манай компанийг сонгох ёстой вэ?

  • Аялал жуулчлалын арвин их туршлагатай, найдвартай
  • Таныг аяллын даатгалд хамруулдаг
  • Компани өөрөө эрсдлийн даатгалд даатгуулсан
  • Өөрийн үйлчилгээний сүлжээтэй
  • Танд үйлчлэх гадаад жуулчны компаниуд аяллын дадлага туршлагатай
  • Таныг дэлхийн 20 гаруй оронд аялуулдаг, аяллын өргөн сонголттой
  • Танд аяллын журмын дагуу тодорхой хөнгөлөлт өгдөг
  • Аялал жуулчлалын тэргүүлэх компаниар аялна гэдэг нь таны нэр төрийн баталгаа
  • Спорт аяллын шилдэг хөтөч
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мөрөөдлийг тань дурсамж болгоё

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 5/3, Марко Поло ордон, 2 давхарт

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.