Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Наран Моторс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Наран Моторс компанийн товч танилцуулга

Манай компани нь 2006 оны 9 дүгээр сарын 26-наас эхлэн ХБНГУ-ын BMW Группын Монгол дахь албан ёсны импортлогч болон үйл ажиллагаагаа явуулж эхлээд 8 жил болж байна.

Бид Монголын зах зээлд:

  1. BMW брэндийн автомашин /BMW 730Li, BMW X5, BMW 5 сери, BMW X3, BMW 3 сери, BMW X6/ худалдаа
  2. Автомашины засвар үйлчилгээ
  3. Сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Автомашины худалдаа:

Наран Моторс ХХК-ийн BMW төв нь 6 машины багтаамж бүхий үзэсгэлэн, худалдааны танхимтай. Манай компанийн үзэсгэлэнгийн танхимд одоогийн байдлаар дараах автомашинууд байгаа болно. Үүнд :

  1. BMW X5
  2. BMW X3
  3. BMW 5 сери
  4. BMW 3 сери

BMW автомашин худалдан авахыг хүссэн хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа "ХЭНИЙ Ч САНААНД ОРОМГҮЙ ХАВРЫН ХЯМДРАЛ, ГАЙХАМШИГТАЙ СЮРПРИЗ"–р бэлэг барьж байна. Үүнд:

  1. Хүүгүй лизинг 1 жил хүртэл хугацаагаар
  2. Баталгаат хугацаа 2 жил
  3. Урьдчилгаа 30%-ийг төлөөд, үлдэгдэл 70%-ийг хэдий хэр хугацаанд төлөхөөс хамаарч автомашин тус бүрт үнийн хямдрал өөр өөр байна.

Автомашины засвар үйлчилгээ:

BMW төв нь хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон бөгөөд BMW автомашины оношилгоо болон бүх төрлийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд бүрэн нийцсэн төв юм. BMW төвд ХБНГУ-д мэргэшсэн инженер техникийн ажилтнууд ажилладаг ба мэргэжлийн өндөр түвшинд бүх үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн LEXUS, Toyota /2000 оноос хойш/ автомашинуудад цахилгаан оношилгоо хийж байна.

BMW төв нь автомашины бүх төрлийн дараах үйлчилгээг үзүүлж байна.

  • BMW автомашины Компьютер оношилгоо
  • BMW автомашины бүрэн автоматжуулсан тэнхлэг тохиргоо
  • Дугуй худалдаа
  • Бүрэн автомат дугуй засвар /13”-24” хүртэл/
  • Агрегат засвар
  • Кузов засвар, бүрэн автомат будгийн кабин
  • Бүх төрлийн автомашины Эйр кондишн цэнэглэгч
  • Төрөл бүрийн тусгай зориулалтын багаж хэрэгсэл

BMW автомашины сэлбэг худалдаа:

Манай компани нь BMW автомашины бүх төрлийн сэлбэгийн худалдааг явуулдаг бөгөөд хэрэв таны машинд шаардлагатай сэлбэг гаалийн баталгаат агуулахд байхгүй тохиолдолд таны захиалгыг хүлээн авсанаас хойш 3 долоо хоногийн дотор багтаан, /интернет онлайнаар/ түргэн шуурхай нийлүүлнэ. Мөн дугуйны худалдааг /Японы DUNLOP, BRIDGESTONE/ худалдааг эрхлэн явуулж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Автомашин, авто засвар үйлчилгээ

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.