Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Naran Mandal Enterprises LLC

Манай хамт олон
Наран мандал
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Суурин тоног төхөөрөмийн мэргэжилтэн

Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдах цахилгаан үүсгүүрийн /Генератор/ хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах; Генератор болон бусад төрлийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгаан угсралтыг хийх, хянах, засварлах; Дизель генераторуудын засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалга хийх; Засварын ажил эхлүүлэхээс өмнө анхааруулах самбар, дуут дохио, гэрлэн дохио зэргийг журмын дагуу өгөх, бусдад ил харагдахуйцаар байршуулж, өөрийн болон бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, ажиллах; 

Баяжуулах үйлдвэрийн оператор

Баяжуулах үйлдвэрийн процессын үйл ажиллагааг хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх; Тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах; Өгөгдсөн зааварчилгааны дагуу үйлдвэрийн гарцын төлөвлөгөөг биелүүлэх, сайжруулан ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.  

Гагнуурчин/Далд уурхай/

Уурхайн бүх металл хэсгүүдийг хийн ба цахилгаан гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан гагнуурын бүх төрлийн ажлыг технологийн дагуу аюул осолгүй, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. 

Засвар үйлчилгээний орлогч менежер

Уул уурхай, металлын салбарын инженерчлэлийн төслүүдийг эхнээс нь дуусгах хүртэл манлайлж, удирдана. Төслийн чухал үе шатуудыг бүрэн биелүүлж, ерөнхий стратегитай уялдуулахын тулд олон талт чиг үүрэг бүхий багуудтай хамтран ажиллаж, зохицуулна. Эрсдэл, нөөцийн хуваарилалтыг идэвхтэй удирдахын зэрэгцээ төслийн төлөвлөгөө, төсөв, хуваарийг боловсруулах. Ил тод байдал, уялдаа холбоог хангахын тулд баг, оролцогч талууд болон үйлчлүүлэгчдийн хооронд үр дүнтэй харилцаа холбоог бий болгож, дэмжих. Аюулгүй байдал, чанарын стандартад нийцэх явдлыг ханган зохих арга хэрэгсэл, техник ашиглан төслийн явц, гүйцэтгэлд хяналт тавих. Төслийн үнэлгээ, шинэчлэлтийг тогтмол хийж, ахлах удирдлага болон оролцогч талуудад тайлан гаргаж байх. Холбогдох дүрэм журам, салбарын стандартыг дагаж мөрдөх зэрэг төслийн менежментийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэх.

Түлшний тэрэгний жолооч

Кемп ба уурхайн техникүүдэд түлш олгох, түгээх, зөөж тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, удирдлагаас өгсөн даалгаврын дагуу холбогдох бичиг баримт, бараа материалыг тээвэрлэж заасан газарт хүргэх, хүлээн авах, автобус жолоодох, уурхайн хэвийн тасралтгүй ажиллагааг хангах Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх; Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдал, хэвийн, найдвартай ажиллагааг хангах, хариуцах; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журам, зааварчилгаа болон замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн ажиллах.

Геологичийн туслах /уурхайд/

  · Геологи, хайгуулын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн тасралтгүй явуулж, геологийн багийг мэргэжлийн мэдээлэл, зөв стандарт дээжлэлт гүйцэтгэж, геотехникийн бичиглэл, сорьцлолтын баримтжуулалт хийх; · Уурхайн дарга, ахлах геологич болон геологийн инженерээс даалгасан үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах; · Бусад үйл ажиллагаа;

Уурхайчин 14/14

Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.

Далд уурхайн дамп оператор /эрэгтэй/

Ажиллаж буюу техник тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, далд уурхайн дампаар уурхайгаас газрын гадарга руу хүдэр болон хоосон чулуулаг тээвэрлэлт хийх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журам, зааварчилгаа болон замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн ажиллах; Ээлжийн ахлагч, инженер болон удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах.

Далд уурхайн ачигчийн оператор (LHD)

Уулаас олборлосон хүдэр болон хар шороог  баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Далд Уурхайн ХАБ-н ажилтан

Компаний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажилагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ ажиллагсдыг ажлын байранд  үйлдвэрийн  осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, тэдгээрт хөдөлмөрийн аюулгүй байдал  эрүүл ахуйн дотоод дүрэм журам, мөрдүүлэх талаар  хяналт тавьж заавар зөвлөлгөө өгөх, ажиллагсдыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх Ажиллагсдыг үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, ажлын байрны үзлэг шалгалтыг хийж хяналт тавих шаардлагатай журам, хэлтэсийн төсвийг боловсруулахад санал оруулах; Хариуцсан хэсгийн ажилтнуудад төлөвлөгөөт сургалт болон, төлөвлөгөөт бус сургалтад ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаанд зохион байгуулалтд дэмжлэг үзүүлэх; Өөрийн гүйцэтгэж байгаа хуваарьт ажил болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын мэдээг өдөр бүр шууд удирдлагад  тайлагнах; Ослын үед осолдогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг яаралтай бүрдүүлнэ. Мөн ослын судалгааны анхан шатны материалын бүрдүүлэлт хийх; 

Төслийн зохицуулагч ( Project coordinator)

Төслийн хэвийн үйл ажиллагааг хангах, холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэн явуулахад удирдлагад дэмжлэг туслалцаа үзүүлэх;  Төрийн эрх бүхий байгууллагад тайлагнавал зохих тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах.  Компанийн хэмжээнд хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэх төслийн үйл ажиллагаанд хяналт тавих. 

Эмч /уурхайд/

Далд уурхай, баяжуулах үйлдвэр болон кемпийн ажилтнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, ажилтнуудад эмнэлгийн байгууллагаас эмчилгээ хийх, тусламж үйлчилгээ үзүүлэхэд компанийг төлөөлөн оролцож, удирдлагуудыг мэдээллээр хангахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Алтны өрөөний оператор

Үйлдвэрийн цайранд агуулагдаж буй алтыг салгаж авах үйл ажиллагааг хэвийн явуулах; Үйлдвэрийн гравитацын баяжмалыг сэгсрэх ширээн дээр ялгах; Цайраас алт салгаж авах процессыг бүхэлд нь хариуцаж, гүйцэтгэх; Зарцуулагдах химийн бодисийн урвалжид хяналт тавих, бодисийн урвалжыг найруулах (натрийн цианид, флокулянт, шохой, цайр, хартугалга гэх мэт); Өдөр тутам цайраас салгасан алт болон сэгсрэх ширээн дээрээс ялгасан алтыг хэмжиж тэмдэглэл хөтлөх, технологийн процессын тухай ээлжийн мастерт мэдээлэх; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах; Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

Химич /эрэгтэй/

Шинжилгээний дээжүүдийг бэлтгэх Үйлдвэрийн технологийн дээж шинжлэх; Уурхайгаас өгсөн дээжийг шинжлэх; Үйлдвэрт хэрэглэдэг уусмалуудыг хэрэгцээт харьцаагаар найруулах; Тоног төхөөрөмжүүдийн хэвийн жигд ажиллагааг хангах, шаардлагатай үед засвар үйлчилгээг хийх; Химийн бодисын агуулахад хяналт тавих; Химийн бодисын бүртгэл тооцоог хийж, тайлагнах; Ажлын байрны эмх цэгцийг хангаж ажиллах; Шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэх;

Гагнуурчин /Хөлсөөр ажиллах/

Цахилгаан гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан гагнуурын бүх төрлийн ажлыг технологийн дагуу аюул осолгүй, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. Boilmaker Войлерчин дээр ажиллаж байсан бол давуу талтай.  

Баяжуулах үйлдвэрийн туслах ажилтан

Баяжуулах үйлдвэрийн гадаа талбайд ажиллана.  Бункерын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах; Бутлуур болон шигшүүрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах; Конвейер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах.

Геологич

· Компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд (уурхайн талбайд) ордын эрэл-хайгуул, нарийвчилсан хайгуулын үе шатанд компанийн зүгээс боловсруулсан үйл ажиллагааны болон чанарын стандарт журмын дагуу геологийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хайгуулын ажлыг гүйцэтгэх, дээжлэлт хийх, өгөгдлийг цуглуулах, боловсруулах, тайлал хийх, тайлагнах болон шууд удирдлагаас хариуцуулсан нэмэлт ажлуудыг гүйцэтгэнэ.

Механик

- Далд уурхайн хэлтсийн техник, тоног төхөөрөмж, машин механизмуудын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг технологийн дагуу хийж, бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих, төлөвлөгөө гаргах, засвар үйлчилгээг чанартай түргэн шуурхай хийж гүйцэтгэх -Батлагдсан төлөвлөгөөний дагуу  техник, тоног төхөөрөмж,  машин механизмуудыг ажилд бэлэн байлгах, эвдрэлтэй техникүүдийг хүлээн авч засвар үйлчилгээг хийх, түүний хадгалалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, засвар үйлчилгээ болон  хэлтэс, нэгжүүдэд хүлээлгэн өгөх, авах ажлыг дотоод журамд зааснаар  хийж гүйцэтгэх  Хэлтсийн хариуцан гүйцэтгэж буй өдөр тутмын засварын ажил, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус техникийн засвар үйлчилгээ, угсралтын ажлуудыг хийх

Далд уурхайн хайгуулын өрмийн оператор

Хайгуулын өрмийн ажлыг тасралтгүй 12 цагийн ээлжээр явуулах. Шинэ ажилтан болон өрмийн туслахуудыг сургах, удирдлагаар хангах. Өдөр тутмын ажил эхлэхээс өмнөх өрмийн тоног төхөөрөмжийг шалгаж шалгах хуудсыг бөглөх. Өрмийн тоног төхөөрөмжийн ерөнхий засвар үйлчилгээнд туслалцаа үзүүлэх. Өрмийн машины талбай засах зөөж байрлуулах. Аюулгүй ажиллагаа болон байгал орчинтой холбоотой бүх бичиг баримтыг бүрдүүлэх, дүрэм журмыг дагаж мөрдөх.

Далд уурхайн хайгуулын өрмийн туслах ажилтан

Хайгуулын өрмийн операторын удирдлага доор түүний өгсөн үүрэг даалгаварыг хийж гүйцэтгэх. Аюулгүй ажиллаж, ХАБЭА-н бодлого, журмыг мөрдөж, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж, хяналтын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өрөмдлөгийн тоног төхөөрөмж, материалыг ачих, буулгах. Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг дээш/доош, шинэ өрөмдлөгийн байршилд шилжүүлэхэд туслах. Штанг болон өрөмдлөгийн багаж хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах. Дээж ( чөмөг ) цуглуулж, тэдгээрийг дээжний хайрцагт зөв байрлуулна. Өрөмдлөгийн шингэнийг холих, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үндсэн засвар үйлчилгээ хийх, эхлүүлэхийн өмнөх шалгалтыг дуусгах, өрөмдлөгийн талбайг цэвэрлэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимп 5 гудамж, Аюуд тауэр, 605 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.