Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Наран Бетон Зуурмаг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Наран бетон зуурмаг ХХК-нь 2008 оноос цагт 60 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээр үйл ажиллагаагаа эхэлж байсан ба 2013 онд 2 дахь үйлдвэр болох цагт 180 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулсан. Мөн авто паркаа өргөжүүлж миксер 20 ширхэг, цутгалтын 2 ширхэг помп, авто ачигч, суурин помп, цементовоз, түлшний запровщик, 8 автосамосвал машин механизмуудтай болсон ба түүхий эд болон бүтээгдэхүүнийхээ чанарыг иж бүрэн шинжлэх лабораторитой болсон. Түүхий эдийн агуулах талбай, явган болон авто замаа тусгайлан засаж, бетон хучилт хийсэн ба тэдгээрийн гэрэлтүүлэг, машин техникийн угаалгын хэсэг, ажилчдын амралтын байр, цайны газар гэх мэт ажлуудыг гүйцэтгэж үйлдвэрээ өргөтгөн хөгжүүлж байна. Тээлийн шонхор ХХК Тээлийн шонхор ХХК нь 2013 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт жилдээ 100 мянган тонн портланд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулсан. Цементийн үйлдвэрт хэрэглэх түүхий эдийг өөрсдийн ордоос олборлож ашигладаг ба өөрсдийн салбар төмөр замаар ачилт буулгалт хийдэг зэрэг олон давуу талтай юм. Үйлдвэрлэлийн явцад гардаг тоосжилтийг бүрэн шийдэж, өндөр хүчин чадалтай тоос шүүх төхөөрөмжүүдийг дамжлага тус бүр дээр суурилуулж өгсөн. Тус үйлдвэр нь бүрэн автомат удирдлагатай ба цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэй сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон болно. Гермес гахиур ХХК Гермес гахиур ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд удирдлагын хувьд үйлдвэрлэлийг явуулах олон жилийн ажлын туршлагатай үндэсний боловсон хүчинд тулгуурлан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Билүүтийн шохойн чулууны орд газрыг түшиглэн жилдээ 240 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий хуурай аргын үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төсөл 2015 оны 2-р улиралд бүрэн хэрэгжиж дуусна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.