Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголиан Стар Дистрибюшин ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Түгээлтийн туслах

Харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хүргэж өгч үйлчлэх, түргэн шуурхай, найдвартай байдлыг хангаж ХАБЭА-ийн журмын дагуу эрсдэлгүй ажиллах.

Түгээлтийн супервайзер /Эмэгтэй/

Түгээлтийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллана. Түгээлтийн маршрутад хяналт тавьж ажиллах Түгээлтийн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах, түгээлтийг цаг хугацаанд нь гаргах ажлыг зохион байгуулах Анхан шатны бүртгэл хөтлөх, түгээлтийн тайлан хийх чадвартай  Машин техникийн мэдлэгтэй бол давуу тал болно.

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ /Сургаж ажилд авна/

   Компанийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж, байгууллагыг төлөөлөн харилцагч байгууллагуудад борлуулалт хийх, захиалга авах, шинэ харилцагч нээх, харилцагчийн үйлчилгээ үзүүлж, хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлж ажиллах

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаанд нь гаргах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулалт хийх, санхүүгийн программ дээр зохицуулалт хийх ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. 

ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧ

Захиалагдсан бараа бүтээгдэхүүнийг тогтсон маршрутын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд харилцагчдад хүргэж өгөх, Ажлын тайланг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх. Түгээлтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй ажиллагаа найдвартай байдлыг ханган ажиллах.

АГУУЛАХЫН ТУСЛАХ

Харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд ангилан бэлтгэх, агуулахын зай талбайг зөв зохистой ашиглаж, агуулахын бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангаж,  ХАБЭА-ийн журмын дагуу эрсдэлгүй ажиллах.

БРЭНД МЕНЕЖЕР /МАРКЕТИНГ/

Компанийн албан ёсны эрхтэйгээр борлуулдаг брэнд бүтээгдэхүүний болон шинэ бараа бүтээгдэхүүний зах зээлийг нарийвчлан судлах замаар компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хувь хэмжээ, нэр хүнд, өрсөлдөх чадвар, борлуулалтын үзүүлэлтүүдийг тогтмол судлан шинжилгээ хийх; Хариуцсан категорийн маркетингийн нэгдсэн бизнес төлөвлөгөөг боловсруулах,  хэрэгжилтийг хангаж ажиллах; Маркетингийн хөрөнгө оруулалтын үр ашгийг төлөвлөгөөт түвшинд хүргэж, зах зээлд буюу хэрэглэгчдийн худалдан авалт хийх шийдвэрт бодит нөлөө үзүүлж чадахуйц зар хүрээ сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн ажлуудад чанарын хяналт тавих; Хариуцсан категорийн маркетингийн үйл ажиллагааны үр ашиг, өгөөжийн тооцооллыг гаргаж, төлөвлөх, хэрэгжилтийг хангаж ажиллах, үр ашгийг байнга сайжруулж ажиллах.

ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН /ЛОЖИСТИК/

Компанийн ханган нийлүүлэгч, тээврийн компани, компанийн хэлтсүүдтэй харилцах, гэрээ байгуулах, хамтран ажиллах Импортоор ирж байгаа барааны татан авалт, тээвэрлэлтэд хяналт тавих, тайлагнах  

Мэдээлэл технологийн хэлтсийн менежер

Мэдээллийн технологи, мэдээллийн болон системийн хэвийн үйл ажиллагааг хангах, аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах арга, аргачлал боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих Систем админы ажлын хүрээнд серверүүд болон системүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, Системүүдийн нөөшлөлт болон бэкап хийх, шаардлагатай үед шинээр дэд бүтэц төлөвлөх, суурилуулах Шаардлагатай программ хөгжүүлж нэвтрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах ОУ-н түвшинд компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд бүтээмжийг нэмэгдүүлж буй амжилттай шийдлийг судалж түүнийг компанидаа нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

ГРАФИК ДИЗАЙНЕР

Компанийн маркетингийн төлөвлөгөөний дагуу дижитал контент, сошиал постер, дизайн гаргах  Шаардлагатай богино видео шторк хийх Маркетинг борлуулалтын бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах Бүтээгдэхүүний фото зураг авалт хийх болон сонирхдог бол давуу тал болно

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, “Galaxy tower”, 9 давхар, 901 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.