Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах; Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг судалж, сэтгэл ханамжтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх; Төслийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, эд хөрөнгө, бараа материалын ашиглалтыг хянаж, эдийн засгийн хэмнэлттэй, ашигт ажиллагааг хангах; Төслийн хүрээнд ажиллах хүчний сонгон шалгаруулалт хийх, гүйцэтгэх ажлын чиг үүргийг танилцуулах, сургаж хөгжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, хөдөлмөрийн харилцааг удирдах; Төслийн үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутагтай харилцах, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлүүдийг бий болгох.
Хариуцан ажиллаж буй төслийн сонгон шалгаруулалтыг хийх Шинэ ажилтныг дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх Кемп менежерүүдийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах Кемпээс ирүүлсэн цагийн тайланг хянах Ээлж гаргах Ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангуулах
Кемпийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх, хөтлөх, шаардлагатай хийх, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг нягт нямбай түргэн хугацаанд хийж гүйцэтгэх
Хээрийн ангийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай НББҮРТГЭЛИЙН баримт бичгийг хөтлөх, өдөр бүр мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг нягт нямбай түргэн хугацаанд хийж гүйцэтгэх
Кемпийн оршин суугчдад эрүүл ахуйн шаардлага хангасан, олон нэр төрлийн амт чанартай хоолоор ханган ажиллах, бүх төрлийн өглөөний хоол, өдрийн хоолны цэс, оройн хоолны цэс, шинэ хоолны цэс, хүлээн авалтын цэс, заалны үндсэн цэс, буфет хоолны цэс цэсийг зохиож, хоол үйлдвэрлэлийн бүхий л хүрээнд хяналтыг тавин ажиллах, технологи карт гаргах болон үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг судлах зэрэг болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад үүргийг гүйцэтгэнэ