Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Дугуй засварчин

  Техникийн бэлэн байдлыг хангахад хариуцсан албан тушаалын ажлыг аюулгүйгээр чанартай хийж гүйцэтгэх Автомашины дугуй засвар, бусад шаардагдах засвар үйлчилгээ хийх үндсэн үүрэг гүйцэтгэнэ  Дугуйн засварын ажлыг аюулгүй ажиллагаагаа хангаж, хийж гүйцэтгэх

ЛАВЛАХ МЭДЭЭЛЛИЙН ОПЕРАТОР

Хэрэглэгчээс ирсэн санал гомдлыг байгууллагын хэмжээнд нэгтгэж шийдвэрлэлтэнд тогтмол хяналт тавих, мэдээлэл судалгааг нэгтгэн дүн шинжилгээ хийж хэрэглэгчийн үйлчилгээг үр дүнтэйгээр сайжруулах талаар санал санаачилга гаргах, хэрэгжүүлэх Хэрэглэгчийн үйлчилгээний лавлах төвийг мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааг сайжруулах, дотоод болон улс хоорондын шуудангийн лавлагааг дүрэм, журамд заасны дагуу хугацаанд нь үнэн зөв бүрэн гүйцэд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

  Маркетингийн бодлого болон менежментийг боловсруулж төлөвлөх. Маркетингийн судалгаа, үнэлгээг хийх, маркетингийн сурталчилгаа явуулах. Реклам зар сурталчилгааны компаниуд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй харилцах. Тухайн нэр төрлийн барааны зах зээлийг тодорхойлох. Өөрийн компанийн бараа, бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд гаргах нэвтрүүлэх зар сурталчилгааг зохион байгуулах. Байгууллагын зорилгод нийцүүлэн зах зээлийн үнийн дүн болон бараа сурталчлах зэрэг олон хүчин зүйлийн мэдлэгт тулгуурлан маркетингийн стратегийг тодорхойлон боловсруулах. Харилцагч байгууллагуудтай  гэрээ байгуулах.

СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг тооцоолох, үнэ тарифийн санал боловсруулах Компанийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, зардлын болон хөдөлмөр зарцуулалтыг нормчлох Компанийн болон салбар нэгжүүдийн зардлын үзүүлэлтүүдэд хяналт тавих, ШҮГ-уудын зардлын болон санхүүжилтийн төлөвлөгөөнд хяналт тавих

ГРАФИК ДИЗАЙНЕР

Компанийн дизайнтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, шинэ санаа гаргах  

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Компанийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Дэлхийн Шуудан Холбоо, Ази Номхон Далайн Бүсийн Шуудан Холбоотой харилцаа холбоотой ажиллах Гадаад албан томилолт, гадаадын зочид хүлээн авах Шуудангийн шинэ үйлчилгээ, технологи судлах

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

  Компанийн өдөр тутмын санхүүгийн гүйлгээг хөтлөх, бүртгэх Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл, мэдээллийг судалж, шинжлэх Ажил үүргийн хуваарьт заасан бусад чиг үүргүүдийг хийж гүйцэтгэх

МУЛЬТИМЕДИА ДИЗАЙНЕР

Компанийн дизайнтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, шинэ санаа гаргах  

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Санхүүгийн үйлчилгээг эхлүүлэх, хөгжүүлэх, компанийн сүлжээ, салбар нэгжүүдээр дамжуулан үзүүлэх боломжтой санхүүгийн үйлчилгээг тодорхойлох Санхүүгийн үйлчилгээг үе шаттайгаар хөгжүүлэх,  санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /касс/

- Үйлчлүүлэгч, хэрэглэгчдээс шуудангийн илгээмжийг хүлээн авах, марк, үнэт цаас болон бусад зүйлийн худалдаагаар үйлчлэх, сурталчлан таниулах, - Хэрэглэгчдээс хүлээн авч байгаа бүртгэгдсэн болон энгийн шуудангийн илгээмжийг хүлээн авахдаа очих, буцах хаяг, баглаа боодол, битүүмжлэлтийг сайтар шалган, шуудангийн илгээмжийн ангилал, нэр төрөл, хэмжээ болон аюулгүй байдал /шуудангаар явуулахыг хориглосон зүйл байгаа эсэх/, шуудангийн дүрэмд тохирох эсэхийг шалгаж жинг тодорхойлсны үндсэн дээр зөв тарифжуулахын зэрэгцээ шуудангийн илгээмжийн маркжуулалтанд хяналт тавьж ажиллах. - Худалдан борлуулахаар хүлээн авч байгаа марк, үнэт цаас болон бусад бараа материалыг падаантай тулган хүлээн авч, тооцоо хийх, - Сар бүр тооллого хийж, тооцоо бодох, - Албан байгууллагаас зээл тооцоогоор явуулж байгаа шуудангийн илгээмжийг хүлээн авахдаа албан зээлийн маягт /М150/ болон системд цэвэр гаргацтай хөтөлж, тайлалтай гарын үсгээр нь баталгаажуулан, тооцоог сар бүрийн эцсээр таслан /системээс/ хэвлэн тулгаж эрхлэгчээрээ хянуулж санхүүд өгөх, - Кассаар хураасан бэлэн мөнгийг санхүүгээр баталгаажсан квитанциар тооцоо хийж зөрчил дутагдал гаргахгүй ажиллах, - Анхан шатны бүртгэлийг бүрэн гүйцэд, зөв хөтлөх - Борлуулалтын тооцоог хийж, бэлэн мөнгийг өдөр бүр банкинд тушааж, үлдэгдлээ тооцож, ня-бо, нярав буюу салбарын эрхлэгчтэй тооцоо нийлж, өр дутагдалгүй ажиллах,  

ШУУДАНЧ

Илгээмжийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтэл, хаяглалт, хамгаалалт зэргийг сайтар шалган хүлээн авч, хүргэж гардуулан бүртгэл хөтлөх. Үйлчилгээг соёлч шуурхай үйлчлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, идэвхи санаачилгатай ажиллах, Ялгагчаас шуудангийн илгээмжийг хүлээн авах бүртгэх  Хүлээн авсан шуудангийн илгээмжийг хүргэлтийн маршрутын дагуу хяналтын хугацаанд нь багтаан хүргэж биечлэн гардуулах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1, Чингэлтэй дүүрэг, I хороо Улаанбаатар хот 15160-0026, Монгол Улс

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.