ХУВЬ ХҮНИЙ СВОТ ШИНЖИЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Компаниуд компаниа болон өрсөлдөгчдөө үнэлэх, стратегиа үнэлэх үр дүнтэй процессийг СВОТ шинжилгээ гэж нэрлэдэг. Гэхдээ энэ шинжилгээ зөвхөн бизнест зориулагдаагүй. Энэ шинжилгээ ажил хайгчид болон албан тушаал ахих шат өөд өгсөж байгаа хүн бүрт хэрэгтэй. Тэгвэл энэ процессийг хэрхэн хийх вэ гэдгийг дурдая.
Та хүсэл эрмэлзлэл болон зорилгоо тодорхойлсныхоо дараа хийх алхам бол өөрийнхөө тухай болон өөрийнхөө гадаад орчныг илүү сайн ойлгох явдал юм. Энэ нь СВОТ шинжилгээг хийхэд тустай. SWOT буюу СВОТ шинжилгээ нь:
- S = Давуу тал (дотоод)
- W = Сул тал (дотоод)
- O = Боломж (гадаад)
- T = Аюул занал (гадаад)
Энэ процесс нь таны дотоод давуу болон сул тал, түүнчлэн гадаад боломж болон аюул заналын талаарх мэдээллийг олж авахад тусалдаг. СВОТ шинжилгээг хийх үндсэн алхам нь та албан тушаалаа бизнес, өөрийгөө өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гэсэн үүднээс харах явдал юм.
Давуу тал
Та өөрийн давуу талаа ойлгож мэдэхийн тулд өөрийгөө зах зээл дээрх өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн мэтээр төсөөлөх явдал юм. Хувь хүний давуу тал гэдэг бол“та” гэдэг бүтээгдэхүүний хувьд үнэт хөрөнгө гэсэн үг бөгөөд ярилцлаганд орох эсвэл дараагийн шатны албан тушаал ахих үед бусдаас ялгарах арга хэлбэр гэж хэлж болно. Давуу талын жишээ гэвэл төслийн менежментийн хүчирхэг ур чадвар, процессийг сайжруулах буюу дахин инженерчлэх чадвар, олон тооны үзэгчдэд илтгэл, сургалт явуулах туршлага, борлуулалтыг амжилттай хийх батлагдсан чадвар гэх мэт.
Сул тал
Хувь хүний сул тал гэдэг бол үүрэг хариуцлага бөгөөд өсч хөгжих боломж гэсэн үг. Эдгээр зан төлөвүүдийг сайжруулснаарта ирээдүйн ажлын байрны боломжуудыг нэмэгдүүлж болно. Жишээ нь: Зохион байгуулалт муутай байх, хүмүүсийн өмнө ярихдаа муу байх,юмыг хойш нь тавих, сонсохдоо муу байх гэх мэт.
Боломжууд ба аюул занал
Та өөрийн боломж болон аюул заналын тухай бодохдоо аюул заналыг нь хамгийн түрүүнд амархан олж хардаг. Дараагийн ажил алба эсвэл албан тушаал ахихын тулд өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулснаар түүнд хүрэх тэмцэх хандлагатай болно. Дараа нь аль болох бодитойгоор өөрийн аюул заналыг үнэлж, тэдгээрийг ялан дийлэх боломжит арга замуудыг тодорхойл. Жишээ нь:
- Аюул занал:Бусад ажил горилогчид их сургуулийн зэрэгтэй байх
- Боломж :Оройн сургуульд суралцаж, бакалаврын зэргээ авах.
- Аюул занал:Х их сургууль групп, бүлгийн илтгэл тавихдаа илүү сайн.
- Боломж:Илтгэлийн клуб эсвэл хөтөлбөрт хамрагд. Үзэгчдийн өмнө илтгэл тавих боломжуудыг эрэлхийл
- Хувь хүний СВОТ шинжилгээний зорилго нь тухайн ажлын байр эсвэл албан тушаал ахих шаардлагуудад сайн тохирохын тулд хийх үйл ажиллагаануудыг тодорхойлно гэсэн үг. Өөрийн давуу тал, сул талыг ажлын байрны шаардлагатай харьцуулснаар зөрүүг тодорхойлж, таны хүсч байгаа албан тушаалд шилдэг ажил горилогч болоход тусална гэсэн үг.
Би албан тушаалынхаа туршид СВОТ шинжилгээг шинэ ажилд өргөдөл гаргах, ярилцлаганд орох бүртээ хийдэг байсан. Энэ шинжилгээг хийснээр би ярилцлаганд бэлтгэлтэй болж, ярилцлага авч байгаа хүмүүсийн зүгээс асуух хэцүү асуултанд( жишээ нь “Таны хамгийн том сул тал юу вэ?” гэх мэт) хариулах бэлтгэлтэй болдог.
Энэхүү шинжилгээг хийснээр ярилцлагын явцад ирэх боломжит асуудлуудаас урьдчилан сэргийлэх боломжтой болгодог.
Тиймээс ажил хайх, албан тушаал ахихын тулд таньд багахан ахиц дэвшил хэрэгтэй. Өсч хөгжин, тэнцвэржиж, аюул заналаа даван дийлэхийн тулд СВОТ шинжилгээг ашиглан өөрийн давуу талаа хурцалж, сул талаа сайжруулж, боломжуудыг тодорхойл.