Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Ланд Овнер" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Газрын харилцаа, байгалийн нөөцийн үйлчилгээний “Ланд овнер” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд газрын харилцааны чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэл: “Ланд овнер” ХХК нь дараах чиглэлээр үйл ажиллагааг явуулах эрх бүхий тусгай зөвшөөрөлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшдэг. Үүнд: - Газар зохион байгуулалт, төлөвлөлт - Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа - Газрын кадастрын судалгаа, зураглал - Газрын нөхөн сэргээлт Түүнээс гадна газрын харилцаа, байгалийн нөөцийн чиглэлээр дараах үйл ажиллагаануудыг эрхлэн явуулдаг. Үүнд: - Газар, газраас үндэстэй байгалийн нөөцийн хөгжлийн зөвлөгөө, үйлчилгээ - Газар ашиглалт хамгаалалтын зураг төсөл - GIS буюу газарзүйн мэдээллийн системийн зураглал, оронзайн анализ үйлчилгээ - Газрын бүрхэвч- газар ашиглалтын зураглалын аргаар орон зайн мэдээлэл бүрдүүлж үйлчлэх - Байгаль орчны бодлогын хөтөлбөр, төсөл боловсруулах - Бэлчээрийн ургамалжилтийн судалгаа, зураглал - Нийгэм-эдийн засгийн газар зүйн судалгаа - Хөдөөгийн хөгжлийн хөтөлбөр, зураг, төсөл - Хот суурингийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө - Үл хөдлөх хөрөнгийн менежмент, эрх зүйн зөвлөгөө, судалгаа - Уул уурхайн болон бусад ашиглалтаас үүдсэн газрын нөхөн сэргээлт, сайжруулалт Боловсон хүчин, ажлын туршлагын хувьд мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан магистраас дээш эрдмийн зэрэг цолтой судлаачдаас бүрдсэн багтай. Орон тооны 2 доктор, 2 магистр зэрэгтэй судлаач, гэрээгээр ажилладаг мэргэжлийн дадлага туршлага, эрдмийн зэрэг бүхий 12 шинжээчтэй. NTS352R маркийн электрон тахеометр, SYAL32 маркийн автомат нивилер, электрон GPS зэрэг хэмжилтийн багажтайгаас гадна оффисийн бусад тоног төхөөрөмж, багаж болон зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн сүүлийн үеийн программ хангамжтай. Байгаль орчин, газрын харилцааны салбарын бүх стандарт, норм, бусад ном зохиол, гарын авлагаас бүрдсэн 180 гаран бүтээл бүхий мэдээллийн баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. ХАА, Байгаль экологи

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.