Эрхэм таны энэ өдрийн амар, амгаланг айлтган мэндчилж байна.Бид 20 жилийн тэртээд үүдээ нээн өрхөө татаж бизнесийн гараагаа эхэлж байсан бол өнөөдөр “Олон улсын жишиг стандартад нийцсэн экологид ээлтэй, дэвшилтэт техник, технологид тулгуурлан хэрэглэгчдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилтынхоо хүрээнд зах зээлд европ чанар, герман стандартыг нэвтрүүлж, идэвх зүтгэлтэй ажилласны үр дүнд барилга угсралт, барилгын материалын худалдаа, хөрөнгө оруулалтын зах зээлд өөрийн байр сууриа эзэлж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээн ажиллаж байна.Манай хамт олон цаг үеэ даган дэлхийн техник, технолoгийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин чанарыг эрхэм болгон ажиллаж, үйл ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж,харилцагч хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж яваадаа баяртай байна.
ХАРАА СҮМБЭР ГРУПП ӨНӨӨДӨР
Манай “Хараа Сүмбэр” ХХК нь 1994 онд байгуулагдсан барилгын ууган компаниудын нэг бөгөөд 20 жилийн турш барилга угсралт, барилгын материалын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Бид өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаандаа байнга шинэчлэл, өөрчлөлт хийж ирсний үр дүнд ХБНГУ, Турк, Унгар, Казакстан улсын хамгийн орчин үеийн барилгын түүхий эд материал, технологийг нэвтрүүлж, герман чанар, европ стандартыг ханган ажиллаж үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсээр ирлээ.
Бид өнөөдрийн байдлаар:
/ХБНГУ-ын BITEX GmbH компанитай хамтарсан/
/нийт 250 гаруй гэрээт борлуулагч бүхий/
“Жоби-72”оффис,үйлчилгээний цогцолбор төв
салбаруудаар дамжуулан
- Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл
- Барилга угсралт
- Авто зам, замын байгууламжийн арчлалт, засвар
- Эрчим хүчний угсралт, суурилуулалтын чиглэлээр
үйл ажиллагаа явуулж байна.
Баялагийг бүтээнэ
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
1994
50